Хууль бусаар агнасан ангийн зураг нийгмийн сүлжээнд тавибал торгуулна

Twitter Print
2018 оны 08-р сар 10-нд 11:02 цагт
Мэдээний зураг,

Хөдөө орон нутгаар амарч зугаалж яваа иргэд  хууль бусаар тарвага агнаж боодог хийх, мөн малчид хууль бусаар агнаж бусдад өндөр үнээр зарах тохиолдол газар гарсаар байна. Гурван жилийн өмнөөс эхлэн тарвага агнахыг хориглосон ч, иргэд хууль бусаар агнаж, зургийг нь цахим сүлжээндээ тавьсаар байгаа аж.

Хориотой ан агнасан энэ мэт үйлдэлд мэргэжлийн хяналтын байгууллагууд албан ёсны шаардлага тавьж байгаа ч дийлдэхгүй байгаа тухай мэдээлдэг. Хууль бусаар тарвага агнавал:

Амьтны тухай хуульд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий. Энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн  7.6 дугаар зүйлийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийг этгээдийг 3000 нэгжээр торгоно” гэж заасан байдаг.

Харин экологи эдийн засгийн үнэлгээгээр эр тарвага 170 мянган төгрөг, эм тарвага 200 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож торгох заалт байдаг аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.