ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ амийг хөнөөжээ

Twitter Print
2018 оны 08-р сар 10-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр /2018.08.09/ оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд онц ноцтой хүн амины хэрэг гарчээ.

Цагдаагийн бие бүрэлдэхүүн тус яамны байрыг хамгаалалтад аваад байгаа ба шинжээч нар ажиллаж байна.

Урьдчилсан шалгалтаар, хүн амины хэрэг болох нь тогтоогдсон гэх ба хохирогч нь 40 орчим насны иргэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч нь Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г гэгч байсан байна. Харин уг хэргийг тус яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга М-ыг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжигтнээр татан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Түүнчлэн дээрх албан тушаалтнууд нь хэрэг гардаг орой ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж улмаар хоорондоо маргаан үүсгэсний улмаас нэгнээ хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тайлбар авахыг хүсэхэд "шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (110.35.23.29) 2018-08-11 07:08
      • 0
      • 0

      ene turiin albnii,shalgalt gej neg saihan dampuu shalgalt bn aa

      Хариулах

    • Tushig

      (66.181.160.45) 2018-08-10 18:24
      • 0
      • 0

      $ avilga

      Хариулах

    • Зочин

      (194.230.155.181) 2018-08-10 13:40
      • 0
      • 0

      Avilgal hahuul avaad tegeed ih bAga ged margaldaj bulaatsaldsan bha da

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.67) 2018-08-10 11:34
      • 0
      • 0

      Хүрэлсүх жанжинтай МАН-ын дайчидын үнэн төрх. татвар төлөгчдийн мөнгөөр төрийн байранд өрнөж байгаа тэдний ажил алба "Монгол ялна" уриатай хамтран хэрэгжиж байгаа нь энэ. Засгийн ажил зах замбараа эхм журам хаана ч байхгүй болсон. Хүрэлсүх нь намынхаа хуралд сүүлийн 2 жилд монголчуудын амьдрал сайжирсан гэж хэлнэ лээ. МАН-ынхан ялангуяа дарга нар тэднийгээ дагагчидын амьдрал сайжирсан нь үнэн байх. шатахууны үнэ 2016 оноос хойш 300 төгрөгөөр өссөн цалин тэтгэвэр нэмэгдээгүй жирийн иргэдийн амьдрал яаж байгааг МАН-ын дарга нар мэдэхгүй ээ. албан тасалгаанд архи ууж буй дарга нарын согтуу нүдэнд амьдрал сайхан харагдаж байгаа юм байлгүй дээ.

      Хариулах

    • Чимэг

      (122.201.21.171) 2018-08-10 11:23
      • 0
      • 0

      Худалч хүнд 8-р ангийн ч боловсролгүй гарууд дарга болсны гай.

      Хариулах