Ийм бичиг сачигтай юм монголоор бичээд өмсвөл яанам...

Twitter Print
2018 оны 08-р сар 09-нд 20:51 цагт
Мэдээний зураг,

/Сэтгүүлчийн ялааны чинээ жижиг эмзэглэл ба зааны чинээ том асуудал гэе/

-Нэг махлаг бор хүүхэнтэй хэдэн үг солилоо. Үнэндээ санаа зовоод тэр. Өмссөн гоё футболкны энгэр дээр нь "FUCK THIS SHIT" гэж англиар бичжээ. Аятайхан тайлбарлахыг оролдов. Хүүхдүүд нь явуулсан бэлэг гэнэ ээ. Орчуулаад хэлтэл,

-Паах нээрэн тийм үү гээд санаа зовж бушуухан одсон. Эндээс юм бодсон хэрэг.

Одоо хотод халуун байна Ид зун дундаа. Хүмүүс нимгэн хөнгөн гүйлдэнэ. Манайхан содон чамин юманд дуртай. Нүд булаасан гоё нь ч байна. Нүд эрээлжилмээр жигтэйхэн нь ч байна. Дандаа үглэх юм гэж бодуузай. Мэргэжил сэтгүүлч. 

Би гадаад хэлд тийм сайн биш ч зарлал энэ мэт бичиг сачигийг жаахан уншина.

Эртүүд хорооллын нэг хувцасны лангуунд "SATISFY YOUNG GIRLS" гэсэн бичигтэй футболкийг нэг хуванцар манеканд өмсгөсөн байсныг хараад очиж хэлсэн. Худалдагч нь эхэндээ янзгүй байв. Энийг монголоор "Би залуу жаахан охидоос таашаал авдаг" гэж орчуулж болмоор шиг байна гэтэл, 

-Паа балиар юм гэээд алга болсон. 

Одоо хотын гудамжинд "Pray for Chesus" - Христэд мөргө, I'M ALONE - "Би ганцаараа байна. "KILLER OF OVER"- шийдсэн алуурчин", I'M COOL IN BED - "Би орондоо галзуу", MONSTER OF GIRLS - Охидын мангас эсвэл эрлэг зэрэг бичигтэй футболк өмссөн залуус охид олонтой таарах бий. Ийм бичиг сачигтай юм монголоор бичээд өмсвөл яанам. Чадах болов уу гэж бологдоно?

Ер аливаа хөгжсөн улс оронд хөнгөн үйлдвэрийн энэ мэт элдэв хог хаягдал гудамжны наймаанд элбэг тааралддаг. Эсвэл сүм хийдийн уриалга цуглаан  эсэргүүцлийн янз бүрийн жагаалын үеэр хүмүүст тараагаад үлдсэнийг нь бараг үнэгүй шахам өгдөг юмс ч олон. Сайн дурынхан барьчихсан гүйж л явдаг. "99 cent"-ийн бараа гээд байж байдаг даа. Тийм юмнууд орж ирсэн шиг санагдана. Тэнд хямд юм чинь.

Одоо "турист"- жуулчид хаа л бол хаа тууж явна. Манайхны энэ мэт бичигтэй цамц футболктой залуусыг хараад гайхдаг л биз . Өргөн ардчилал эрх чөлөөний цаана их юм бий. Бид даан ч эхлээд хэл ус муутай юм. Үүх түүх муу мэдэх юм. Чамин л бол содон гоё гэж бодож явдаг улс учраас энэ мэтэд бүдрэх юм даа. 

Одоо бас орчуулгын рекламны үгс байна Америкийн нэг мундаг компанийн ундааг оросууд оруулж ирснийг манайх бас оруулж түлгээжээ... Рекламны уриа нь Оросоор "Открой себя" гэсэн үгтэй байх. Монгол компани нь яг махчилж орчуулаад "Өөрийөө нээ" гэжээ. Цаанаасаа тэг гэсэн ч байж магад. Гэхдээ "Өөрөөрөө бахарх" ,"Чадлаа сорь" ,"Хүчээ дайчил", "Мундаг аа харуул", "Чи чадна" гээд сайхан монголоор хэлж болмоор шиг санагдах юм. Энэ мэт юм олон юм байна аа. олон олон.

За тэр "FUCK THIS SHIT" бол арай л дэндүү санагдсан. Уншаад мэдсэн бол танд ч бас эвгүй санагдахсандаа. 

Г.Золжаргал /СГЗ/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Нина

      (202.179.2.202) 2018-08-10 11:33
      • 0
      • 0

      тэгэлгүй яадын аль болох цулгуй л юм өмсдөг шд хха. би англи хэл мэдэхгүй л дээ, махчилж сайн орчуулнөө, миний бодлоор шүүү fuck this shit гэлэг нь энэ баасыг шаа гэж байгаан болуу л гэж боджийн ххэ буруу орчуулсан бол уучлаарай

      Хариулах

    • Чимэг

      (27.123.214.121) 2018-08-09 22:35
      • 0
      • 1

      Тантай санал нэг байна. Би гадаад хэлний багш. Оюутнууддаа дандаа л сануулдаг. 1 едер бур бичигтэй хувцасаа емсеж ирээрэй гээд, хичээл хийж л бла. Гудамжинд таарвал тэсэхгуй хэлчихдэг. Манайхан их дурамжхан хулээж авдаг. Монголоор бичээд емс гэвэл хэн ч емсехгуй. Тайлбарлаад бхд, ичнэ гж бхгуй. Бас гялайлаа гэж хэлдэггуй.

      Хариулах