Тархины цус харвалт хэрхэн илэрдэг вэ?

Twitter Print
2018 оны 08-р сар 11-нд 15:34 цагт
Мэдээний зураг,

Тархины артерийн судас бөглөрснөөс, эсвэл хагарснаас тархины эдэд шаардлагатай цусан хангамж хомсдохыг харвалт гэнэ. Харвалтын уршгаар тархины хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай глюкоз болон хүчилтөрөгч бүхий цусан хангамж дутагдсанаас тархины хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Судасны бөглөрөл түр зуурын бус удаан хугацаанд үргэлжилбэл тархины эсүүд нөхөн сэргэшгүйгээр гэмтэнэ. Харвалтын хожуу илрэх хүндрэл, хор уршиг нь тахир дутуу болох явдал юм. Өөрөөр хэлбэл биеийн аль нэг хэсэг саажиж, булчин суларснаас үйл ажиллагаа нь алдагдана. Энэ тохиолдолд хэл ээдрэх, эсвэл үг хэлж, ярьж чадахгүй /Афази/ болно. Харвалт их хэмжээтэй, хүнд байвал үхэлд хүргэх аюултай байдаг.

Тархины цус харвалт үндсэн 4 шинж тэмдгээр илэрнэ. Үүнд:

1. Толгой маш хүчтэй өвдөлт өгөх,

2. Нүүр ам бадайрч сулрах (хэлж ярихад бэрхшээлтэй, хүний яриаг ойлгохгүй болох),

3. Толгой эргэх дайвалзаж тэнцвэр алдах цаашлаад ухаан алдах,

4. Биеийн нэг тал саажих (гар хөл).

Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд: Хөдөлгөөнгүй тайван байлгаж түргэн тусламж яаралтай дуудах хэрэгтэй. Учир нь цаг алдах тутамд тархины эсийн үхжилт хурдан явагдах тул үхэлд хүрч болзошгүй ба нөхөн сэргээх эмчилгээг нэн даруй хийлгэх хэрэгтэй бөгөөд 6 сараас 2 жилийн хугацаанд тасралтгүй явуулах шаардлагатай.

Цаг алдалгүй эмнэлэгт хүргэснээр өвчтөний биеийн байдлаас шалтгаалан доройтсон, үхэжсэн эд эсийг сэргээх, эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг эргэн сэргээхэд маш их дэмжлэг өгдөг.

Эд эсүүдийн эргэн сэргээх процесс эмийн эмчилгээ сайн үр дүн үзүүлдэг бөгөөд өвчтөний тамир тэнхээ дээшилж, үр дүн үзүүлж байгаа нь орчинтой харьцах харьцаа (хэл яриа, сэтгэн бодох чадвар, амтлах мэдрэмж), хөдөлгөөний эвсэл сайжрах зэрэг мэдэгдэхүйц шинж тэмдгүүдээр харагддаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.