​"Хубилай хаан, Марка Поло" гольфийн тэмцээн эхэллээ

Twitter Print
2018 оны 08-р сар 09-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

"Хубилай Хаан, Марко Поло” гольфийн тэмцээн өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүрэгт байрлах Riverside golf клубын талбайд нээлтээ хийлээ.

Энэхүү тэмцээнийг Монгол Улсаас Бүгд найрамдах Итали улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулж байгаа бөгөөд Итали, Монголын гольфчид оролцож байна.

Өнгөрсөн онд Италийн нийслэл Ром хотын “Марко Симоне” гольфийн талбайд “Марко Поло Цом 2017” нэртэй Монгол, Италийн гольфчдийн нөхөрсөг тэмцээнийг Монгол Улсын Элчин сайдын яам санаачлан анх удаа амжилттай зохион байгуулсан.

Харин энэ оны тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулж байна. “Марко Поло Цом 2017” тэмцээнд Монголын гольфийн улсын “анхны” аварга Б.Нэмэхбаатар, 2017 оны улсын “хэндикапын” аварга Б.Мөнхжаргал нарын 7 тамирчин, Ромын гольфын “ДИГА” Diplomatic and International Golf Association (DIGA) болон “Марко Симоне” гольфийн клубын гишүүд болох 60 орчим гольфчид оролцож байсан юм. 

Ц.Жамбалдорж Монгол улсаас Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд "XIII зуунд Монголын эзэнт гүрний Их хаан Хубилайг хаанаар өргөмжлөгдөд байхад Италийн буюу Европын хамгийн анхны аялагч Марка Поло Монголд ирж 20 гаруй жил зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс энэхүү Монгол, Италийн түүхэн харилцаа, холбоог сэргээж дурсах зорилгоор тэмцээнээ ийнхүү нэрлэсэн. Энэ тэмцээнээс гадна бизнесийн хүмүүс ирсэн. Энэ утгаараа хоёр орны бизнес, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах байх" гэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.