Хээр хөдөө аянганд цохиулахаас хэрхэн сэргийлэх вэ?

Twitter Print
2018 оны 08-р сар 09-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед аянга цахилгаантай бороо их орж байгаа, тийм үед хээр байшин савгүй газар явж байвал машиндаа байж байх ёстой юм байна. 

Машин байхгүй бол энэ зурган дээрх аль болох биеэ бөмбөг адил хураан, газар луу аль болох ойрхон явган сууна. Гэхээ газарт хэвтэж болохгүй. Газраас тог ирдэг учир зөвхөн хоёр өлмий дээрээ суугаад, өсгийгөө нийлүүлээд, чихээ таглаад суудаг. Энэ нь газраас биед дамжин ирэх цахилгааны эрсдлийг аль болох бууруулж буй юм. Чихээ тагладаг нь тэнгэрийн хүчтэй дуугаралт, цахилгаан цахилтад сонсголоо алдахаас сэрэмжлэх арга юм. 

Газарт байгаа цахилгаан дамжуулах боломжтой аливаа зүйлд огт гар хүрч болохгүй. Үүнд гольфийн цохиур, төмөр түгжээ бүхий үүргэвч гэх мэт. 

Өсгийгөө нийлүүлдэг нь газраас аянга хөлөөр дамжлаа гэхэд биед тархах эрсдлийг бууруулж буй юм байна.

Ямар ч тохиолдолд хээр байгаа мод, шон гэх мэт ганц өндөр юмнаас хурдан холдох хэрэгтэй гэж зөвлөжээ. Аянгад цохиулаад амьд үлдвэл яг л тэнгэрт цахилах аянга мэт биеэрээ улаан сорвитой болдог гэнэ.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.