Гадаадад суралцах 20 шалтгаан

Twitter Print
2018 оны 08-р сар 09-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

1. Таны CV илүү сайжирна

Та гадаадад суралцсанаар таныг цаасан дээр тодорхойлох CV тань илүү онцгой байх болно. Тэр улсын, тэр их сургуульд, ийм мэргэжлээр төгссөн гээд хаана ч өргөдлөө илгээсэн бахархууштай биш гэж үү? Улмаар таныг сонгох магадлал ч ихэснэ гэсэн үг

2. Хэлний чадвар

Гадаадад суралцсанаар та одоогийн хэлний мэдлэгээ илүү сайжруулах болно. Хэл сурснаар та маш том мэдээллийн санд орох боломжтой гэсэн үг. Хэдхэн сая хүн амтай зах зээлд зөвхөн монгол хэлээр боловсрол хүрэхэд хэцүү

3. Гадаадад амьдрах нь аялахаас шал ондоо

Та нэг улсад удаан амьдарснаар тухайн хотод хамгийн сайн кофетой газрыг хаанаас олох уу, жуулчид юунаас болгоомжлох, хотоос хот руу аялахад юунд анхаарах зэрэг мэдлэгийг аль хэдийнээ олж авсан байдаг. Иймд дараа нь ч гэсэн өөр орнуудаар аялахад, амьдрахад энэхүү мэдлэг тань хэрэг болно.

4. Олон төрлийн хүмүүстэй уулзах

Та суралцаж байх хугацаандаа төрөл төрлийн хүмүүстэй уулзах болно. Улмаар та хэрхэн хүмүүстэй хэрхэн харилцах, яаж анхаарлыг нь татах зэрэг чадвартай болсон байна.

5. Насан туршийн найзтай болох

Магадгүй та их сургуульдаа очсон хойноо монгол эсвэл гадаад найзтай болно. Тэр хүн таны гадаадад суралцах хугацаандаа тулгарч болох саад бэрхшээлийг хамт давах, амжилтаа хамт тэмдэглэх, төгссөн хойноо ч гэсэн байнга холбоотой байх найз чинь ч байж мэднэ.

6. Амттай хоолыг олох

Гадаададын их дээд сургуульд дэлхийн өнцөг бүрээс оюутнууд ирдэг. Мэдээж янзан бүрийн өдөрлөг, цайллагын үеэр бүгд өөрийн үндэстний хоолыг хийж бусдыг дайлдаг. Та энэ үеэр аль улсын ямар хоол амттайг мэдэх болно. Магадгүй та дараа нь хэн нэгнийг болзоо эсвэл уулзалтанд урихдаа өөрийгөө хоол сонгох тал дээр мэдрэмжтэй хэмээн магтуулж болох юм.

7. Өөр арга барилаар суралцах

Мэдээж та гадаадад очоод өмнө заалгаж, эсвэл сурч байснаас арай өөр арга барилтай танилцах болно. Та шинэ туршлага болоод суралцах шинэ замыг оюун ухаандаа нээж өгнө.

8. Бие даах

Гадаадад та суралцсанаар илүү бие даах болно. Гадаадад суралцах нь өөрөө бие даасан байдлын эцсийн шалгуур юм. Өмнө нь та сэтгэлээр унах болон ямар нэгэн сорилт хэцүү санагдах үед найзтайгаа, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, хамт байж зөвлөгөө авч тайтгардаг байсан бол одоо зөвхөн та л өөрийгөө асрах болно. Та илүү сэтгэлийн хаттай болох болно.

Таны өмсөж буй хувцас цэвэрхэн, үрчлээгүй, индүүдлэгтэй байх, таны ходоод цатгалан байх зэрэг бүх зүйл зөвхөн өөрөөс тань хамаарна. Өмнө нь та эцэг эхтэйгээ цуг амьдардаг байсан бол одоо та бие дааж, том хүн боллоо гэсэн үг.

Буцаж ирээд та аливаа зүйлд хариуцлагатай ханддаг болсон байна.

9. Улс орны соёлтой танилцах

Та суралцаж буй улсаас гадна гадаадын оюутнуудаар дамжуулж олон орнуудын соёлын талаар мэдлэгтэй болсон байна.

10. Өөрийнхөө соёлыг шинэ нүдээр харах

Өмнө нь та зүгээр л хүлээн зөвшөөрдөг байсан зүйлсийг илүү сайжруулах, өөрчлөх, хөгжүүлэх талаас нь хардаг болсон байна.

11. Өөрийгөө таньж мэдэх

Өөрийгөө шинэ орчинд нүүлгэн шилжүүлснээр та өөрийнхөө талаар илүү сайн мэдэх болно. Та юунд сонирхолтой, юунд илүү сайн мөн таны сул тал юу байсан бэ гэх мэт...

12. Амьдралын үнэгүй сургууль

Та гадаадад суралцах, бие дааж амьдрах нь өөрөө амьдралын үнэгүй сургууль юм. Та амьдралын талаар илүү их зүйлийг ойлгоно. Урьд өмнө нь бодож байгаагүй, төлөвлөж байгаагүй зүйлсийн талаар бодолд орох болно.

13. Адал явдал

Гадаадад амьдрах, аялах нь өөрөө адал явдал юм. Буцаж ирээд найзууддаа ярьж өгөх нэг адал явдлыг та бүтээгээрэй!

14. Та жижиг зүйлсийг илүү үнэлэх болно

Та мэдээж гадаадад дундаж амьдралтай оюутнаас ч бага эд зүйлс болон хөрөнгөтэй байна. Зөвхөн хэрэгтэй зүйлс л танд байна. Илүү зүйлд та мөнгө үрэхгүй. Бүх эд зүйлсийг өөрийн мөнгөөр эндэхээс илүү үнээр худалдаж авна. Таны карманд байгаа ширхэг чүдэнз хүртэл ямар үнэ цэнэтэйг та ойлгох болно.

15. Том зургаар харах

Та буцаж ирээд ажиллаж байхдаа, сурч байхдаа, тоглож байхдаа хүртэл аливаа асуудалд илүү том зургаар хандаж, илүү үндэслэлтэйгээр асуудлыг дэвшүүлдэг болсон байна.

16. Хэзээ ч мартагдашгүй дурсамж

Энэ бол зөвхөн танд л байх мартагдашгүй дурсамж. Та жаргалтай үедээ ч, шантарсан үеэдээ ч өөрийгөө энэ түүхээрээ хурцалж байх болно.

17. Та гэр бүлийнхэндээ илүү хайртай болсон байна

Та гэрийнхэндээ уурлаад хаалга саваад гарч байсан үе бий юу? Эсвэл гэрийн хийсэн хоол амтгүй гэж голж гадуур хооллож байсан үе байдаг уу? Харин та гадаадад ганцаараа байх үедээ юунд би хаалга савав даа, гэрийн хоол маань л амттай байж дээ гэж бодох үе бий... Таныг уурласан, танд хэцүү үед зөвхөн гэр бүлийнхэн л дэргэд үргэлж байдаг байсныг та ойлгоно.

18. Та чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөнө

Та чөлөөт цагаа зөвхөн номын санд, эсвэл кофе шоп дотор ном уншиж өнгөрөөх нь элбэг болно. Цагийг үр бүтээлтэй, илүү бүтээлчээр ашигладаг болохоос гадна ном унших сонирхолтой болсон байна.

19. Мөнгө хэмнэх

Мөнгө хэмнэхийн хувьд бол та хэнээр ч заалгахгүй болох ба хэрэггүй зүйл та мөнгө үрдэггүй болсон байна. Одоо харин хуримтлуулаад сурвал ч...

20. Олон улсын ажлын байрны тоог нэмэгдүүлэх

Мэдээж та сургуулиа төгсөөд буцах хэрэг гардаг ч ихэнх тантай сурч байсан оюутнууд тухайн улсдаа эсвэл өөр улсанд ажиллахаар өргөдлөө аль хэдийнээ илгээчихсэн байдаг. Та суралцах хугацаандаа улс орнуудын соёл, багаар ажиллах, хүн удирдах, харилцааны соёл, судалгаа хийх, тайлагнах, анализ хийх, илтгэх болон мэргэжлийн чадварууд зэрэг олон зүйлсэд суралцаж аль хэдийнээ дэлхийн хүн болсон байна.

ӨДӨР БҮР ТА ӨӨРИЙН ГАЙХАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ТӨСӨӨЛЖ БАЙГААРАЙ! ХЭРЭВ ТА ТӨСӨӨЛЖ БАЙВАЛ ТА ХИЙЖ БАС ЧАДНА ГЭДЭГТ ҮРГЭЛЖ ИТГЭЭРЭЙ!

Гэрэл зураг: Pixabay

Эх сурвалж: Paper Flies

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.