Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболдыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө...

Twitter Print
2018 оны 08-р сар 08-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдын нэр холбогдоод буй "60 тэрбумын хэрэг"-ийн талаар мэдээлэл хийж, түүнийг УИХ-ын гишүүдийн нэр төрд халдсаар байгаа тул Үндсэн хуулийн Цэцэд өгөхөө мэдэгдэв.

Монгол Ардын Намын II Бага хурал хоёрхон хоногийн өмнө, үдээс өмнө болоод дууссан. Харин энэ хурлаар УИХ-ын дарга М.Энхболдын Ц.Сандуй болон А.Ганбаатар нартай холбогдсон Монголын төрийн албыг 60 тэрбумаар үнэлж, тэр их мөнгийг  хураан цуглуулахаар тохиролцоод байсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан ч хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй гэсэн учраас ярилцаагүй, хэлэлцээ ч үгүй билээ. Үүний дараа УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай УИХ-ын 26 гишүүн гарын үсэг зурж баталгаажуулан баримт бичиг гаргасан. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд нь дээрх гишүүдийн бүрэн эрхэд халдаж, Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байна. Ийм учраас Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байна хэмээн УИХ-ын залуу гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.

Тэрээр цааш нь мэдэгдэхдээ “М.Энхболд дарга одоо энэ хэргээ хүлээгээд ард иргэдээсээ уучлал гуйгаад огцрох хэрэгтэй. Ийм байж болохгүй. Гишүүдийн ирц хүрэлцэхгүй байна гэсэн мэлзээ тайлбар өгч 26 гишүүний бүрэн эрхэд халдаж байна. Чуулганаа зарлачихвал гишүүд хүрэлцэн ирэх нь тодорхой” гэв.

Тэрээр мөн цааш нь “Баримттай, нотолгоотой, гэрчтэй хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байгаа нь өөрөө гэмт хэрэг. Би М.Энхболдын энэ авирлалынх нь эсрэг тууштай тэмцэнэ. Энэ бол үнэн гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв М.Энхболд дарга 2018 оны 08 дугаар сарын 20-ноос өмнө  уучлал гуйж огцрохгүй бол, албан тушаалаасаа бууж өөрийгөө шалгуулахгүй бол, Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахгүй бол бид дараагийн шатны тэмцэлд орно. Энэ мэдэгдэл бол хамгийн соёлтойгоор төрийн ордонд хийж буй сүүлийн мэдэгдэл” хэмээн тайлбарлав.

Ямартай ч эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга М.Энхболд нар хэчнээн ойр дотно болж сүжрээд ч МАН доторхи хагарал тэмцлийг намжааж чадахгүй гэдэг нь ийнхүү улам л тодорхой болж байна. УИХ дахь залуу гишүүд М.Энхболдыг огцруулахаас нааш тайвшрахгүй гэдгээ ийнхүү мэдэгдлээ. Хойшид энэ тэмцэл хэрхэн хурцдах, цаашид ер нь юу юу өрнөхийг харах, хүлээх л үлдэж байна...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.67) 2018-08-09 09:22
      • 0
      • 0

      МАН-ын мангаруудыг бүгдийг нь огцруулж УИХ-н шинэ сонгууль хугацаанаас нь өмнө хийхээр юм байнаа. Ажил хийж чадахгүй, дотороо хуваагдчихсан, дотроосоо засгаа огцруулна нэг байшинд намын бага хурал гэж хамт хуцалдаж байгаа мөртлөө хэвлэл мэдээллээр ард түмнийг нэг нь шудрага царайлж үймүүлнэ. МАН засаг авснаас хойш засаг байгуулах гэж, засгаа огцруулах гэж, нэг нөхрийн бандаашны асуудал, тэгээд энэ 60 тэрбумаа ярьсанаас өөр хийсэн ажил байна уу? засаг төргүй учраас монгол улс эзэнгүй, жирийн иргэд зудны борлон шиг үхэж үрэгдэж байгааг мэдэх сөгөөгүй хоорондоо алалцаж байна шүү дээ энэ МАН-ынхан

      Хариулах