УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгав...

Twitter Print
2018 оны 08-р сар 08-нд 15:54 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгав. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буюу Эрүүгийн хуулийн 11.6.1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 21.2.1-д Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэмээн заасан байдгаар яллах дүгнэлт бүрдүүлэн шүүсэн билээ.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат түүний хань хамсаатан гэгдэх М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Харин хохирогч Д.Бахытгүль Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ илэрхийлсэн байна…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.