Дөнгөж гуч гараад л би хөгширч байна, ядарч байна гээд л өөрийгөө бодол санаагаараа хөгшрүүлээд хаячих юмаа, нээрээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 08-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

Монголчуудад ихэнхид нь байдаг нэг хандлага:

Дөнгөж гуч гараад л би хөгшин, хөгширч байна, ядарч байна. Амьдралаа дөнгөж эхлэж байж өөрийгөө хүчээр, бодол санаа, итгэл үнэмшилээрээ хөгшрүүлээд үрчийлгээд тавьчина.

Гуч хүрэв үү үгүй юү хамаг биеийг гаргуунд гаргаад, харвин гүзээгээ зүүгээд, хаа таарсан болгондоо хөгширөхийн зовлон зүдгүүр тоочоод эхлэнэ.

Автобусанд суувал гучтай хүүхнүүд "Алив эгч нь суучихья, бос" гээд л хоорондоо булаалцалдаад, суугаагүй нь сууснаа хялалзаад өөрсдийгөө авгай болгочихно.

Энд тэнд хавтгай дугуй, нөөшилсөн өөх тохчмоор юм байвал гялс очоод дараад авна.

Нээрээ ч ах нь, эгч нь ингэж тэгэж амьдрал үзээд, хүүхэд гаргаад, энүүгээр тэрүүгээр өвдөж, хавдаад гэхийг нь сонсохоор хүүхэн биш авгай юм шиг, залуу биш өвөө юм шиг, хөдөлмөрийн чадваргүй ч юм шиг, нас нь гэтэл үеийнх байхын. 

Бидний муулаад байдаг Хятадад чинь 90, 100-тай эмээ өвөө нар тэвэг тоглоод, дугуй унаж давхиад, дайрчих гээд л, 60, 70, 80 настай эмч нар цахилгаан шатыг зөвхөн өвчтөнд зориулсан гээд шатаар гүйгээд ажлаа хийж байдаг юм ш дээ.

Өндөр хөгжилтэй орнуудын 35-45 насныхан чинь өөрсдийнхөө залуу сайханг ашиглаад өглөө оройдоо гүйгээд, хөгшин гэдэг үг хэлэх завгүй ажиллаж, аялаж амьдардаг юм ш дээ. 

Зүгээр хэвтэж, биеэ чагнаж, өвчин хэлж, өөрийгөө өмөөрч, насаа тоолохоо л больчих л доо. 

Эрүүл, эрч хүчтэй байхийн 70 хувь нь өөрийн бодлоос шалтгаална.

Лхагвасүрэнгийн Ану-Үжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ари

      (202.9.42.2) 2018-08-08 22:07
      • 0
      • 0

      Яг үнэн, аягүй эрт хөгшин сэтгэлгээтэй болчихдог. Автобусанд нэг өвгөн орж ирэхийг харсан бүсгүй "Залуучууд нь босоорой. Би 40 гарсан хөгшин хүн шүү" гэж чанга хэлэхэд нь дэргэд нь зогсож байсан 50 хол гарсан би жигтэйхэн цочиж билээ, хэ хэ. Хөгшин хүн гээл гайхуулаад байдаг юм.

      Хариулах