Эрх баригч МАН бужигнаж эхлэх нь тодорхой боллоо...

Twitter Print
2018 оны 08-р сар 08-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

Хууль тогтоох дээд байгууллага УИХ-д 65-уулаа байснаа хамгийн залуу гишүүн Д.Гантулга нь 2017 оны зургаадугаар сарын 11-нд иргэн Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож УИХ-ын гишүүнээс эргүүлэн татуулснаар УИХ дахь МАН-ын Бүлгийн гишүүдийн тоо 64 болж хорогдоод байгаа билээ. Тэгээд ч УИХ дахь МАН-ын бүлгийн хоёр хуваагдал 32:32 гэсэн харьцаатай болоод байгааг эх сурвалжууд мэдээлсээр л байгаа юм.

Тэгвэл УИХ дахь МАН-ын хуваагдал тэмцлээс гадна МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт ч тодорхой хэмжээний хуваагдал тэмцэл тун удахгүй дүрэлзэх нь бараг л тодорхой болоод байгаа ажээ. Энэ талаар тодорхой баримт түшиглэн бичвэл хоёр хоногийн өмнө үдээс өмнө хуралдаад тарсан МАН-ын ээлжит II Бага хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь өмнө нь төдийлөн дотно харьцаатай байгаагүй УИХ-ын дарга М.Энхболдтой тархи толгойгоо нийлүүлчих шахан дотносож, тун ч эвсэг найрсаг харилцаатай байсан нь Засгийн газрынх нь зарим нэгэн сайдын дургүйцэл, сэжиглэл таамгийг дээд зэргээр төрүүлжээ. Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь танхимынх нь Ерөнхий сайд, намынх нь дарга нь Монголын төрийн албыг 60 тэрбумаар үнэлэхээр Ц.Сандуй, А.Ганбаатар гэх хоёр этгээдтэй их л шуурхай хуралдаж байсан УИХ-ын дарга М.Энхболдтой тархи толгойгоо нийлүүлэн тун ч дотносож байгааг харчихаад тун ч их сэжиглэж, “Би энэ Засгийн газраас гарна. М.Энхболдтой ингэж их сүжирхэж байгаа Ерөнхий сайдад итгэх итгэл алга боллоо” хэмээн Бага хурлынхаа дараа Их тэнгэрт болсон Хүлээн авалтын үеэр намынхаа нөхдөд шулуухан мэдэгдэж У.Хүрэлсүхээс хөндийрч байгаагаа зарлажээ.

Ер нь ч хоёрхон хоногийн өмнө болоод өнгөрсөн МАН-ын ээлжит II Бага хурлаас хойш тус намд нэлээд бужигнаан үүсээд байгааг УИХ-ын залуу гишүүд нь болоод Засгийн газрын зарим сайд нар нь ийнхүү шулуухан мэдэгдэж эхлээд байгаа юм. Ингэж хоёр гурав хуваагдаж, хоорондоо хэрүүл тэмцэл хийх болсон гол шалтгаан нь ердөө л Ерѳнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нь УИХ-ын дарга М.Энхболдтой "Эвлэлдэн нэгдсэн"-тэй шууд холбоотой нь тодорхой болж байна. МАН-ын ээлжит II Бага хурлын дараа УИХ-ын 30 гишүүн “Ээлжит бус чуулганыг зарлуулах шаардлагад гарын үсэг зурсан” гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр явж эхэлсэн нь ч тэдний хуваагдал, тэмцлийг баталж байгаа юм.

Ер нь л Ерѳнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа Бага хуралд зориулж Их тэнгэрт хүлээн авалт зохион байгуулах үеэр МАН-ын хоёр хуваагдсан гишүүд хоёр тусдаа энд тэнд цугларан хойшид хэрхэх, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь ямар ашиг тустай талаар өөр хоорондоо тун ч ноцтой ярилцсан байна. Тэр үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий гишүүдтэй ярилцахдаа "У.Хүрэлсүхийн Засгийн газраас гарна" гэдгээ хатуухан мэдэгджээ.

Ерөнхийдөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын дарга М.Энхболд хоёрын харилцаа нэлээн хөндий, хардлага сэрдлэгийн байдалтай болсон нь мэдрэгдсээр байгаа. Гэтэл тун ч хол хөндий харилцаатай болсон УИХ-ын даргатай танхимынх нь Ерөнхий сайд тархи толгойгоо нийлүүлэн салж хагацахааргүй байдалтай болчихсон нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хаашаа ч хөдлөхөөргүй тун ч эвгүй байдалд оруулчихжээ. Тэгээд л мань сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас гарч, М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын эсрэг тэмцэхээр яв цав тооцоолсон бололтой. Тэгээд ч тэрбээр УИХ-ын Намрын чуулган юмуу М.Энхболдын зарлаад байгаа “Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн амлалтын  ѳмнѳ шийдвэрээ гаргах бололтой. Учир нь эрхэм сайд Ерѳнхий сайдынхаа хийж буй алхамд сэтгэл дундуур байгаа бѳгѳѳд "У.Хүрэлсүхээс юм хүлээх хэрэггүй боллоо. Энэ янзаараа Эрдэнэтийн 49 хувийг ч тавиад туучих бололтой" гэх зэргээр ярьж байгаа юм. Харин УИХ-ын дарга М.Энхболдын тухайд УИХ-ын залуу гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг хатуухан үг чулуудсаар байгаа билээ.

Тухайлбал Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд “АТГ-ын даргын мэдээллийг сонсох”, “60 тэрбум”-тай холбоотой асуудалд цэг тавих, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалсан зэрэг өнгөрсөн хугацаанд замхарсан бүхий л хэргийг хэлэлцэх ёстой хэмээн УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулганы хуралдааныг зарлах шаардлага хүргүүлээд байгаа юм.

Харин Хаврын чуулганы хаалтын хуралдаан дээр УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын асуудлыг Цагдаа, Шүүх, Прокурор, АТГ гээд бүхий л холбогдох газрууд нь шалгаад хэргийг хаасан. Хэрвээ хэлэлцэх, нээлттэй сонсгол явуулах шаардлагатай гэж үзвэл, харъяаллын дагуу Хууль зүйн байнгын хорооны мэдэлд энэ асуудал үлдэж байна. Шаардлага гарвал ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболдын хувьд дээрх гишүүдийн хүсэлтийг амласан ёсоор хүлээн авч таарах болов уу. Харин хэзээ вэ гэдэг нэг асуудал тулгарч байгааг дурдах ёстой. Ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол УИХ-ын гишүүд ээлжит бус чуулганы хуралдааныг долдугаар сарын 25-аас хойш зарлах хүсэлтэй байгаа юм билээ. Учир нь энэ жил 21 аймгийн ихэнх сумдын наадам долоодугаар сарын 19-23-ны өдрүүдэд үргэлжилсэн тул гишүүд сонгогдсон тойргуудынхаа наадамд очиж тэдэнд харагдах чин хүсэлтэй байгаагаа ч гүйцэлдүүлсэн байж таарна.

Ямартай ч УИХ-ын дарга М.Энхболд хаалтын чуулганы хуралдаанд хэлж байсан үгээ мартаагүй учраас “Ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй” л болов уу хэмээн иргэд олон нийтийн зүгээс ч харж байгаа юм. Гэтэл түүний МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй сүжирхэх болсон шалтгааны учрыг зах зухаас нь тооцоолсон Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос эхлээд УИХ-ын залуу гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд ч сэтгэл нь түгшиж, 60 тэрбумын хэрэг болон “Эрдэнэт”-ийн “Стандарт” банкинд төлөх ёстой өр төлбөр, цаашлаад Тавантолгойгоос иргэдэд тараах учиртай хувьцааны ханш гээд олон асуудалд санаа нь зовж, хоёр даргынхаа гэнэтийн нөхөрлөлд ч хардлага тээж байгаа нь тодорхой. Эрх баригч МАН-ын эв иүнжин муутай байсан хоёр даргын гэнэтийн ойртолт, нөхөрлөл ийнхүү Засгийн газрыг гэнэтийн хөдөлгөөнд ороход түлхэц өгч эхлэх нь тодорхой болов. Харин цаашид тэрхүү хөдөлгөөн аль хэр хүчээ авч, эрх баригч МАН-ын хүчийг аль хэр сулруулахыг харах, хүлээх л үлдэж байна...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.27.35) 2018-08-08 23:53
      • 0
      • 0

      Нэг нам юм чинь дотно, эвсэг найрсаг харьцаатай байлгүй яах юм бэ, энэ юу нь буруу гэж?, тэгж байж л нэгдмэл нэг санаагаар мөрийн хөтөлбөрөө биелүүлж, ард түмэнд өргөсөн амлалтаа биелүүлнэ ш дээ. Тэрний төлөө л танай нам ялсан биз дээ, одоо болохоор бие бие рүүгээ хялайгаад байвал АН шиг дахин хэзээ ч сэхэхгүй нам болно ш дээ. Анхаар!!!

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.15) 2018-08-08 17:09
      • 0
      • 1

      Хүрэлсүх сайд ийм туйлбаргүй хүн байсан юмуу урваач шарваач хүн хэцүү дээ горидлого талаар боллоо

      Хариулах