Бадамгаравын Гангаамаад Хөдөлмөрийн баатар цол олгоё...

Twitter Print
2018 оны 08-р сар 07-нд 15:32 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн долоон тивийн ноён оргилд Монгол Улсын төрийн далбаагаа мандуулсан амжилтаараа Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа “Seven summiteer” болсон билээ. Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаагийн дэлхийн уулчдын “Эрлэг” болсон аймшигт “К-2” оргилд гарсан түүхийг сөхвөл анх 2013 онд тийш зориглон хөдөлсөн ч аргагүй байгалийн аймшигт хүчин зүйлийн улмаас оргилд авирч чадалгүй замаасаа буцаж ирсэн бол 2018 оны долоодугаар сарын 21-нд Улаанбаатарын цагаар 11:00 цагт дэлхийн уулчдын “Эрлэг” болсон аймшигт “К-2” уулын оргил дээр хэсэг нөхдийн хамт гарсан билээ. Өндрөөрөө дэлхийн ноён оргил Эверестээс 200 гаруйхан метрийн дутуутай “К-2” уулын оргилд энэ удаа Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаатай хамт хоёр Хятад, хоёр Япон болон өөр дэлхийн зургаан орны нийтдээ 10 уулчин гарсан байдаг. Энэ удаа анхны Латин Америк болон анхны Швейцарь, анхны Монгол, анхны Бельги, Ирланд гээд таван орны уулчин бүсгүйчүүд анх удаа аймшигт “К-2” оргилд гарсан нь дэлхийн уулчдын дунд бахархалтай яриа хөөрөө өрнүүлсэн дээд амжилт болоод байгаа юм. Одоогоор дэлхийн 66 уулчин амиа өргөсөн аймшигт “К-2” оргил нь дэлхийн ноён оргил Эверестээс арай намхан 8611 метр ч гэлээ түүний хамгийн аймшигтай хэсэг нь “Хүзүүний хэсэг” гэх юм билээ.

Ийнхүү Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа нь одоогоор даян дэлхийн долоон их оргил буюу

2010 онд Европ тивийн 5642 метр Эльбрус оргил, 2011 онд Ази тив, дэлхийн дээвэр, ноён оргил 8848 метр Эверест оргил, 2012 онд Африк тивийн 5895 метр өндөр Килиманжаро оргил, 2015 онд Хойд Америкийн 6194 метр өндөр Денали ноён оргил, 2016 онд Өмнөд Америкийн 6962 метр өндөр Аконкагуа ноён оргил, 2016 онд Австрали ба Далайн 4884 метр өндөр Карстенз пирамид ноён оргил, 2016 онд Антрактид тивийн 4897 метр өндөр Винсон массив ноён оргил, 2018 оны долоодугаар сард дэлхийн хоёр дахь ноён оргил аймшигт “К-2”-ын оргил дээл гарч Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсан гавьяатан билээ.

Үнэндээ өнөөдөртөө Монголын уулчдаас хэн нь ч Бадамгаравын Гангаамаагийн дэлхийн долоон тивийн ноён оргилууд дээр гарсан амжилтыг үзүүлж амжаагүй, чадаагүй байгаа билээ. Товчхондоо Бадамгаравын Гангаамаа хэр баргийн эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн ч үзүүлж чадахааргүй гайхамшигтай амжилтыг үзүүлээд байгааг Монголын төр засаг, залуудаа бөхийн спортоор тодорхой амжилт гаргаж явсан өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зохих ёсоор нь үнэлж, эмэгтэй хүнээс гарахааргүй эр зоригийг нь Хөдөлмөрийн баатарын Алтан таван хошуугаар шагнаж урамшуулах ёстой санагдана. Тэр байтугай өөрийнхөө дэргэд авч Тамгын газрынхаа спорт хариуцсан Ерөнхий референт болгочихвол Монголын тамирчдад ач буянаа харамгүй хайрлах нь тодорхой юм. Одоо удахгүй хоёрхон жилийн дараа Токиогийн олимп болно. Түүнээс өмнө Монголын тамирчид олон ч удаа дэлхийн хэмжээний шалгалт шүүлэгт орж Токиогийн олимпод оролцох эрхээ авах учиртай. Энэ бүхнийг зохицуулахад хүнд бэрхийг туулж, дэлхийн долоон тивийн ноён оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан Бадамгаравын Гангаамаагийн хүчин зүтгэл хэрэг болох нь ойлгомжтой билээ. Ер нь энэ зоригт уулчинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүнддэхгүй, харин ч улам л урам зоригийг нь бадрааж, эрч хүчийг нь нэмэгдүүлэх нь тодорхой юм. Тэгээд ч өнөөдөр Бадамгаравын Гангаамаа шиг эр зориг гаргаж, эрч хүчтэйгээр дэлхийн долоон тивийн ноён оргилыг байлдан эзэлсэн уулчин байхгүйг сайтар бодолцон тунгааж энэ зоригт уулчинд Хөдөлмөрийн баатар цол олгоход огтхон ч буруудахгүй билээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга даруйхан шийдвэрээ гаргаж, түүний энгэрт Хөдөлмөрийн баатрын Алтан таван хошуу гялалзуулах болов уу хэмээн энүүхнийг тэрлэв. Таалан болгоох болтугай...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.27.35) 2018-08-08 23:17
      • 0
      • 0

      Дэмжиж байна. Үнэхээр агуу шүү

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.104) 2018-08-08 08:54
      • 0
      • 1

      Швейцарь зэрэг улс уулчиддаа хөдөлмөрийн баатар цол өгсөн дараа өгөө ха хаа. Хөдөлмөрийн баатар, гавъяат цолыг монголын хөгжил дэвшил, нийтийн сайн сайханы төлөө бусдаас илүү хөдөлмөрлөсөн хүмүүст өгдөг болмоор байна. бусдаар уулчин бөхчин зэрэг хувийн амжиот өөрсдийн сонирхолоор явж байгаа хүмүүст энэ цол өгдөг илүү ш дээ. эмч нар багш нар үйлдвэрийн жирийн ажилчид баялаг, хөгжил дэвшил бүтээдэг хүмүүст өгөх хэрэгтэй. бусдаар мянган уулын оройд хувь хүн гарсан ч монголын хөгжилд ямар хувь нэмэр байгаа юм. хэн ч албадаагүй хувь хүний л сонирхол ш дээ. бөхчүүд бол бүр хэрэггүй. утгаа алдсан шагнал өгч байсан нь бөхчүүдийн араншингаар харагдаж байгаа шүү

      Хариулах