Урагшгүй дарга нарын хөлд Байдрагийн гол сүйдэж дуусах нь ээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 07-нд 13:04 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3-р багийн малчин А.Энхтөр тэргүүтэй “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын гишүүд “Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон Жаргалант сумын Засаг дарга нарын “Агь хаарвист” ХХК болон “Буянцэцэн” ХХК, мөн түүнчлэн “Оргил моунт” ХХК, цаана нь “Жамп” ХХК-уудын Баянхонгор аймгийн таван сумыг ундаалдаг түүхт Байдрагийн голыг сүйтгэж байгаа өнөөдрийн бодит эмгэнэлт байдлын талаар туйлын харамсалтай мэдээлэл хийв. Тухайлбал Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон Жаргалант сумын Засаг дарга нар нь тусгай зөвшөөрөлгүй, байгаль орчныг хамгаалах баримт бичиггүй компаниудтай нөхөн сэргээлт нэрийн дор “Алт олборлолт хийлгээд хариуд нь орон нутагтаа мөнгө авах” агуулга бүхий гэрээнүүдийг байгуулан алт олборлолт хийлгэж байгаагийн улмаас Жаргалант сумын байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирлыг учруулаад байгаа тухай жишээ баримт татан ярилаа. Жишээлбэл дээрх хоёр Засаг доорхи гэрээнүүдийг байгуулан Жаргалант сумын Мандлын Бөөрөг хэмээх газарт алт олборлолт хийлгэсэн, мөн өнөөдөр ч хийлгэж байгаа юм байна. Тэдгээр гэрээнүүдийг танилцуулвал:

  1. “Агь хаарвист” ХХК-тай 2017.06.27-ны өдөр болон 2018.06.11-ний өдөр “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ”-г байгуулж “Жамп” ХХК-ийн 005145А дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2017,2018 онуудад алт олборлуулж байна.

  2. Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг болон “Буянцэцэн” ХХК-ийн хооронд 2015.07.06-ны өдөр болон 2016.06.10-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу лиценз, тусгай зөвшөөрөл олгогдоогүй эрүүл газарт, түүнчлэн Чацаргана тарих зориулалттай иргэний эзэмшлийн газарт алт олборлолт хийлгэсэн байдаг.

Эдгээр компаниуд нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлолт хийчихээд талбайгаа нөхөн сэргээхгүй орхиод явдаг юм байна. Сум, аймгийн удирдлагууд нь нөхөн сэргээлтийг нь хийлгэх талаар шаардлага тавилгүйгээр уг талбайд нь дараагийн жилд нь дахин нөхөн сэргээлтийн гэх компани оруулан алт олборлолт хийлгэдэг байдал 2014 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байгаа аж. Мөн дээрх компаниуд лицензийн талбай болон эвдрэлтэй талбайгаас халиад эвдэгдээгүй, ашиглах эрх олгогдоогүй, эрүүл газарт алт олборлолтын үйл ажиллагаа явуулсаар иржээ.

Энэ жил буюу 2018 онд аймаг болон Жаргалант сумын Засаг дарга нартай гэрээ байгуулан “Жамп” ХХК-ийн 005145А дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлолт хийж буй “Агь хаарвист” ХХК нь алт угаасан бохир усаа Бөөргийн гол руу шууд оруулж, Бөөргийн гол нь Мандалын голоор дамжин Байдрагийн голд нийлж 5 сумын хүн, малын ундны усыг бохирдуулж байгаа ажээ. Ойрын үед бороошилт ихтэй байгаа тул энэ байдал ноцтой хэмжээнд хүрээд байгаа гэнэ.

Байдрагийн гол нь Баянхонгор аймгийн Жаргалант сумаас эх авч тус аймгийн Заг, Бөмбөгөр, Бууцагаан, Баацагаан сумдын нутгаар дайран нийтдээ 300-аад километр урсаж Баацагаан сумын Бөөнцагаан нуурт цутгадаг том гол ажээ. Гэтэл голын эхэн хэсгээс нь усыг нь бохирдуулж 5 сумын иргэдийн амьд явах эрх, ундны цэвэр ус уух эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг Жаргалант сумын 3-р багийн малчин А.Энхтөр тодорхой ярилаа.

Мөн түүнчлэн Жаргалант сумын Мандалын Тэгш хэмээх газарт алт олборлож буй “Оргил моунт” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмнөх жилүүдийн нөхөн сэргээлтээ хийгээгүй юм байна.

Жаргалант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлож буй “Агь хаарвист” ХХК болон байгаль орчныг хамгаалах баримт бичиггүй олборлолт хийж байгаа “Оргил моунт” ХХК-ийн үйл ажиллагааг нь зогсоох Акт тавьж, шаардлага өгсөн боловч Жаргалант сумын Байгаль хамгаалагч, Байгаль орчны улсын байцаагчид зогсоож дийлэхгүй байгаа ажээ.

Аймаг болон Жаргалант сумын удирдлагууд өөрсдөө нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт хийлгэх гэрээ байгуулсан тул энэ талаар ямар ч арга хэмжээ авахгүй, Жаргалант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шаардлага биелэгдэхгүй өнөөдрийг хүрсэн талаар Хэвлэлийн хурал зохион байгуулагчид тодорхой жишээ олныг өгүүлцгээсэн юм.

Хамгийн чухал нь иргэдийн татвараар цалинждаг, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газрууд нь нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлож байгаа “Агь хаарвист” ХХК, нөхөн сэргээлтээ хийдэггүй Байгаль орчныг хамгаалах баримт бичиггүйгээр талбайдаа олборлолт явуулж байгаа “Жамп” ХХК болон “Оргил моунт” ХХК-ийн үйл ажиллагаанд  хяналт тавихгүй, ажлаа зохих ёсоор хийхгүй байгаад Жаргалант сумын иргэд ихээхэн харамсаж байгаа ажээ.

Энэ ч үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газруудаас өнөөдрийн Хэвлэлийн хурал зарлан хийгсэд дараах зүйлийг шаардаж байгаагаа зарласан юм. Үүнд:

  1. Дээрх хууль бус алт олборлолтын үйл ажиллагааг нэн даруйхан зогсоох.

  2. Баянхонгор аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газруудыг аймаг, сумын удирдлагуудаасаа хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангаж өгөх зэрэг болно.

Мөн өмнө нь 2016 онд Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг нь чацаргана тарих зориулалттай иргэний эзэмшлийн газарт нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлолт хийлгэх эрх олгож, газарт нь олборлолт явуулж байсан бөгөөд энэ асуудал нь өнөөдөр Захиргааны хэргийн Шүүх дээр хянагдаж байгаа ажээ.

2017 онд Жаргалант сумын Байгаль хамгаалагч хууль бус олборлолтын үйл ажиллагааг шүүмжлэн Байгаль орчинд хохирол учруулж буй зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд тавьсныхаа төлөө 2 сая төгрөгөөр торгуулсан байна.

Аймгийн Цагдаагийн газар нь Байгаль орчны эсрэг Гэмт хэрэгтэй тэмцэх бус харин ч Байгаль орчныхоо төлөө тэмцсэн хүнийг байцаадаг, хэрэг тулгадаг, дарамлан зовоодог байдал их болжээ. Энэ бүхнийг эцэст нь тултал тэмцэхээр Жаргалант сумын иргэд болон “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын төлөөлөл энэхүү мэдээллийг хийсэн юм...

Хуулийн цоорхойг ашиглан нөхөн сэргээлтийн нэрээр бусдад давуу байдал олгож, нутаг усаа ухуулж, ард иргэдийн толгойг эргүүлж байгаа дарга нарт Монгол улсын АТГ-ын энэ асуудлаар даруй авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дахин нэг сануулья. 

Авлигатай тэмцэх газраас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж  авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна гэж үзэн таслан зогсоох зөвлөмжийг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн.

Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гарган нөхөн сэргээх боломж хомс, хаягдал нөөцийг авалгүй нөхөн сэргээсэн тохиолдолд гар аргаар алт олборлогч иргэд тухайн газрыг дахин ухах асуудал гарч байна гэх шалтгаанаар тухайн талбайд нөхөн сэргээлт хийлгэх нэрээр хаягдал нөөцийг ашиглах асуудал орон нутагт түгээмэл байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 79 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2017 оны А/433 дугаар захирамжаар эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгч нарт тавигдах шаардлага, нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах үнэлгээний хуудсыг тус тус баталж, 30 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Уг захирамжаар баталсан “нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгч нарт тавигдах шаардлага”, аж ахуйн нэгжтэй байгуулсан нөхөн сэргээлтийн гэрээний агуулга нь “нөхөн сэргээлт хийх” гэхээсээ илүү олборлолт хийлгэж, орлого бүрдүүлэхэд чиглэгдсэн байна. Үүнд:

  • Гэрээний “Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тавигдах шаардлага” хэсэгт дараах зүйлийг тусгасан байна:

  • Орон нутагт олгох хандив, тусламжийн хэмжээ 1 жилд 100 сая төгрөгөөс багагүй байх;

  • Уул уурхайн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар төлбөрөө тайлагнаж байх;

  • Барьцаа хөрөнгийг сонгон шалгаруулалт хийгдэж гэрээ байгуулахаас өмнө тусгай дансанд байршуулна. Дансыг тухайн үед зарлана;

  • Хөрөнгө оруулалтын нийт төлбөрийг гэрээ байгуулахаас өмнө Орон нутаг хөгжүүлэх санд байршуулна;

  • Угаах төхөөрөмж тутамд 8 сая төгрөгийг усны төлбөрт төлүүлнэ гэх мэт.

Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь Байгаль орчны яамнаас “газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх” авсан байх ёстой. Баянхонгор аймагт нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан 30 аж ахуйн нэгжээс зөвхөн 10 аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөлтэй байсан.

Хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнтэй Авлигатай тэмцэх газрын ажилтнууд хтанилцахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хууль бус уул уурхайн олборлолт явуулж байгаа  үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр одоог хүртэл тодорхой ажил хийгээгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан, аймгийн Засаг дарга нарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр мэргэжлийн байгууллагуудтай хууль бус гэрээ дур мэдэн байгуулахгүй байх талаар албан бичиг хүргүүлснээс өөр бодит ажил хийгдээгүй байна.

Бодит нөхцөл байдал дээр нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах асуудал таслан зогсоогдохгүй байгаа бөгөөд зарим аймагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна хэмээсэн мэдээллийг ердөө нэгхэн долоо хоногийн өмнө буюу энэ оны 7-р сарын 31-нд АТГ-аас өгсөнийг дарга нарт дахин нэг уламжилья.  

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (66.181.161.16) 2018-08-12 17:32
      • 0
      • 1

      Энэ компаниудын ард ажилчид хохирч бна.адилхан л иргэд шүүдээ хэдэн зуун хүний амьдрал бас яригдах л асуудал

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.55) 2018-08-08 11:42
      • 0
      • 4

      Занданшатарын туслах гээд яваад байдаг Төмөртөөмөө гэдэг нөхөр нөхөн сэргээлт нэрээр алт ухаад байна. Тэгэхээр Занданшатар холбоотой гэсэн үг. Төмөртөөмөө гэдэг новш Баянхонгор аймагт Занданшатарын нэрээр байгаль сүйтгэж байна. Баянхонгорын Халтмаагийн Баттулга мөн адилхан бизнес хийх гэж хавийн орчинг бохирдуулдаг нь бараг гарал үүсэлтэй холбоотой хэрэг байна. Яасан хүмүүс вэ энэ Баянхонгорын ядуухонхорчууд чинь.

      Хариулах

    • Зочин

      (64.119.26.47) 2018-08-08 08:55
      • 0
      • 10

      Арай ч дээ та нар!!!!!!!!

      Хариулах

    • pagma

      (103.242.47.90) 2018-08-07 23:12
      • 0
      • 5

      Baidragiin zasag darga Sainbileg gej idej uuhiin don tussan torson nutag ysaa ch hairlah setgelgui shunaliin dev bolson berd odoo bolimoor yumaa.AIMGIIN ZASAG DARGA Mergejliin hyanaltiin gazar tatvar tsagdaa geed bugd aalznii tor shig suljildsen avilgach hulgaich nar Odoo ugui yumaa gehed ur huuheduud ni sain saihan yavahguig Sainbilegtenguud uhaaraasai.SAIN SHALGAARAI.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.118) 2018-08-07 18:08
      • 0
      • 3

      Болих цаг нь болсон

      Хариулах