Д.Мурат гишүүнийг шүүж байна...

Twitter Print
2018 оны 08-р сар 08-нд 13:54 цагт
Мэдээний зураг,

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат нутаг нэгтэй эмэгтэй Б.Бахытгүлтэй зүй бусаар холбогдож, элдвээр өдөж хоргоосон асуудал өнгөрсөн оны эцсээс хөврөх болсон нь эцэстээ тэр эмэгтэйг тун ч эвгүй байдалд оруулж, Д.Мурат өөрөө ч таагүй хэл аманд хутгалдах болсон билээ. Тэрээр анхнаасаа Б.Бахытгүл гэх энэ эмэгтэй рүү өөрийн хувийн чатаар садар самуун зургаа явуулж, дарамталсан нь эцэстээ түүнийг гэмт хэрэгтэн болгосныг шулуухан зарлаж эхэлснийг хэлэх ёстой. 

Тэгвэл одоо Д.Мурат гишүүнийг дээрх хэргээр нь бус Б.Бахытгүл гэх энэ эмэгтэйн биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэж, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Прокурорын байгууллагаас яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар өнгөрсөн сарын эхээр түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүж байна. 

Шүүх хуралд яллагдагч Д.Мурат, хохирогч Б.Бахытгүл нар оролцож байна. Д.Мурат Б.Бахытгүл гэх бүсгүйг дарамталж, мөрдөж мөшгиж, чатаар зүй бусаар илгээж, гэрийнхнийг нь доромжлон, энэ бүхнээ зогсоохыг шаардаж очиход нь түлхэж цохьсон гэх мэт асуудлууд яригдаж байсан. Түүний Д.Бахытгүлд илгээсэн зураг сошиалаар тархсан. Гэхдээ Д.Муратыг бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгаагүй. Шүүхэд ирүүлсэн заалтаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох 'Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах' гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байгаа аж.

Үүнд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 451-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалттай байдаг аж. Тэгэхээр Д.Мурат бусдад хөнгөн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байна. 

Хэрвээ түүнийг илт буруутган УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж, ял шийтгэл оногдуулвал УИХ дахь АН-ын Бүлэг нэг гишүүнээ алдаж хүчний хувьд илт сулрах нь тодорхой юм. Ямартай ч маргааш болох Шүүх хурлаас гарах шийдвэрийг л хүлээх үлдэж байна.

Өчигдөрхөн АН-ын дарга С.Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийхдээ “Д.Муратад Эрүүгийн ял өгөх үндэс байхгүй” гэж байсан. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ямар шийдвэр гаргах нь Шүүгч нарын бүрэн эрхийн асуудал юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.27.35) 2018-08-07 14:40
      • 0
      • 0

      Үнэндээ бол Мурат, Гантулга гишүүдийг хилсдүүлж байгаа ш дээ, энэ бол бас нэгэн хэлмэгдүүлэлтийн тод жишээ. Насанд хүрсэн хүмүүсийн хооронд болж л байдаг, болох ч ёстой л амьдралын өдөр дутмын жирийн үзэгдэл. Тиймээс энэ 2 гишүүнийг буцааж байр сууринд нь аваачиж, харин зориудаар гүтгэсэн, зохион байгуулсан хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй.

      Хариулах