Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын тарьж байгаа балаг...

Twitter Print
2018 оны 08-р сар 07-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймгийн Засаг дарга Гончигдоржийн Батжаргал нутаг орондоо багагүй балаг тарьж байгаа сурагтай. Тухайлбал “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын зүгээс Засаг дарга Г.Батжаргалын балагтай үйлдлийн талаар өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд тун ч ноцтой мэдээлэл хийнэ гэдгээ зарлав.

Нутаг орондоо багагүй балаг тарьж байгаа Гончигдоржийн Батжаргалын төгссөн сургууль, хийж явсан ажил албын талаар танилцуулвал тэрээр хуучнаар ЗХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургуулийг Ус хангамжийн инженер мэргэжлээр төгссөнийхөө дараа Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй төгсчээ. Харин хийж, хашиж явсан алба ажлаас нь танилцуулвал 1990-1993 онд НААҮ-ний барилга засварын ангид инженер, ерөнхий инженер, 1993-1994 онд Усны аж ахуйн Тэнгис ХХК-ний барилгын бригадын дарга, 1994-1996 онд Барилга угсаралт үйлдвэр үйлчилгээний Их богд ХХК-ний гүйцэтгэх захирал, 1996-2006 онд Эрчим хүчний үйлдвэрийн дарга, 2006-2008 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, 2008-2012 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2012-2016 онд аймгийн Монгол Ардын намын дэд дарга, 2016 оноос аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа нэгэн ажээ.

Харин улсаас болон МАН-аас авч байсан  гавъяа, шагналыг нь танилцуулвал Хөдөлмөрийн хүндэт медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Нутгийн өөрөө удирдах байгууллагын дээд шагнал "Соёмбо" медаль, Эрчим хүчний тэргүүний ажилтан, НӨҮБ-ын тэргүүний ажилтан, МАН-ын тэргүүний ажилтан зэрэг шагналыг дараалан хүртэж байсан нөхөр юм байна.

Ийм л нэгэн Засаг дарга Баянхонгор аймгийн Баацагаан, Баянговь, Баян-Овоо, Баянхонгор, Богд, Бууцагаан, Гурванбулаг, Жинст, Өлзийт, Шинэжинст, Баянбулаг, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Бөмбөгөр, Галуут, Жаргалант, Заг, Хүрээмарал, Эрдэнэцогт гэсэн 20 сумынхаа иргэдийн итгэлийг алдаж, “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ынхны хүчтэй шүүмжлэлд өртсөөр хоёр жилийн нүүр үзэж байгаа ажээ. Тэрхүү ТББ-ынхан өнөөдөр 11:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Г.Батжаргал Засаг даргыг хэрхэн шүүмжилж, түүний хийж байгаа олиггүй үйлдлүүдийн талаар юу гэж мэдээлэхийг эргэн сонордуулах болно. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.160.39) 2018-08-07 16:52
      • 0
      • 0

      Жаргалант сумын Засаг дарга Сайнбилэг ч гэсэн адилхан

      Хариулах