Шөнийн тос арьс арчилгааны хамгийн гол хэсэг

Twitter Print
2018 оны 08-р сар 06-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Нүүрний тосыг ерөнхийд нь 3 хувааж болно:

• Өдрийн 
• Шөнийн 
• Нарны

Эдгээрээс шөнийн тосны тухай өгүүлэх гэж байна.

Товчхондоо шөнийн тос нь бүх ажлаа дуусгасны дараа буюу амрах үедээ хэрэглэх тосыг хэлдэг. Унтаж амрахад хүний бүх эд эрхтэн амардаг. Зөвхөн амардаг бус нөөц боломжоо хурааж бас эргэн төлжиж байдаг. Ийм цаг үеийг ашиглаж арьсаа нэмж тордохыг шөнийн тос гүйцэтгэнэ. 

Харин шөнийн тосны сонголт арвин:
- Үрлээний эсрэг
- Цайруулах 
- Амраах
- Нөсөө толбо бүдгэрүүлэх
- Тэжээл өгөх
- Чийгшил өгөх гэх мэт.

Алийг нь сонгох нь таны л хэрэг. Бас мөнгөний боломж бололцоо ч хамааралтай байх. Үрчлээний эсрэг, цайруулах, нөсөө толбо бүдгэрүүлэгчтэй нь ихэвчлэн үнэтэй тал руугаа орно. 

Үрчлээний эсрэг тосыг дор хаяж 8 долоо хоног үргэлжлүүлэн хэрэглэж байж үр дүн гарна гэдэг. Цайруулах тос хэрэглэж буй нөхцөлд өглөө, өдөр нь нарнаас хамгаалах тосыг давхцуулан хэрэглэх учиртай. Нөсөө толбо бүдгэрүүлэгчийг бүхэл арьсандаа биш яг нөсөөтэй хэсгээрээ түрхэж, тос түрхээгүй үлдсэн хэсэгтээ тэжээл өгөх эсвэл чийгшүүлэгч тос зэргийг өөрийн сонголтоор хэрэглэж болно. Эсвэл давхарлаад (хатсаных нь дараа) шөнийн тосоо түрхэж ч болно. Болохгүй юм үгүй.

Хамгийн чухал нь үдэш бүр өөр тос хэрэглэхээс зайлсхийгээрэй. Тэгэхээр чиглүүлсэн үйлчилгээтэй тосны хугацаа үл гүйцэлдэж үйлчилгээгээ бүрэн үзүүлж амжихгүй. Үйлчилгээ үзүүлтэл дор хаяж 1-2 сар түрхэх байх. Та онцлогтой бол бүр 3 сар ч болж болно. Бид бүгдээрээ өөр өөр шүү дээ.

Шөнийн тос түрхэхэд хэмжээ үгүй гэж ойлго. Хуурай арьстай бол гамгүй түрхэж өг. Тослог арьстай бол бага түрх гэж бас хэлэхгүй.

Хоёрдугаар дүрэм бол, түрхэх тосоо алган дээрээ авч бүлээстэл нь, задартал нь нэг хуруугаараа “нухаж” өг. Тийн бүлээцэж задарсан тосоо нүүрэндээ иллэгийн дагуу зөөлөн тарааж түрхэнэ.

Тэгвэл нэгдүгээр дүрэм гэж юу вэ? Тосоо түрхэхээс өмнө нүүрээ маш сайн угааж цэвэрлэсэн байх ёстой. Угаалга, цэвэрлэгээ муутайгаас үрчлээ хурдтай бий болох, нүүрэн дээгүүр юм гарах, бас нүүрээ будахад бүрзийх, өнгө муутай байх зэрэг таагүй зүйлс илэрнэ. Хамгийн хэцүү нь угаалга муу арьсанд шөнийн тос үйлчилгээ үзүүлэхдээ тааруу. Тэгэхээр хайран тос болно.

Шөнийн тостойгоо унтах уу гэж их асуудаг. Тийм гэж хариулья.

Шөнийн тостой нөхөрлөснөөр та алдахгүй харин хожих магадлалтай. Мөн нас ахихын хэрээр түрхэх тосны хэмжээ ч нэмэгдэх ёстой. Ерөөсөө л бүү харамла, гамгүй түрх, гэхдээ зөөлнөөр. Ганцхан дугуй нүүрнээсээ яагаад харамлах ёстой гэж, тийм үү?

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.