Өргөст хэмх, лийр байхад өтгөн хаталт яршиг л байна шүү...

Twitter Print
2018 оны 08-р сар 06-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Өтгөн хаталт маш түгээмэл, тэр дундаа эмэгтэйчүүдэд. Өтгөн асуудалгүй өглөө бүр гардаг бол, өдөрт 2-3 удаа хооллолтын тоогоор гардаг бол бүр гайхалтай. 

Наадам өнгөрөөд долдугаар сарын дундаас байгаль дэлхий намрын уур амьсгалд ордог. Энэ улиралд бүдүүн гэдэс, уушгийг ихээхэн тордох хэрэгтэй. Ихээхэн чийг өгөх ёстой байдаг ажээ.

Бүдүүн гэдсэнд чийг дутсанаас өтгөн хатаад эхэлдэг байх нь. Бас хамар нармай хатаж, харшлын шинж тэмдэг тод мэдрэгдэнэ. Ядахад энэ цаг үет ургамал буюу шарилж, луулийн улмаас харшилд хүмүүс ид шаналдаг үе. 

Гэхдээ бид асуудлыг эм тариа гэхээсээ хоолоороо зохицуулах боломжтой. Өтгөн хатаад байвал өргөст хэмх, лийрийг ахиухан идэх хэрэгтэй. Өглөө сэрээд өргөст хэмх, лийр, багахан нэрсээр смути хийгээд уучихаарай. Орой унтахынхаа өмнө бас лийр зооглоход тун сайн. Ус чийг ихтэй хүнс шүү дээ. Энэ хоёрын хослолын гайхалтай.

Дотор халуун ихэдээд ходоодны гал нэмэгддэг гэнэ. Ялангуяа хорхог, мах их иддэг зуны энэ цагт. Сармис идэхээр бүр ч нэмнэ. Тэгээд ирэхэд ходоодноос халуун хүчиллэг үнэр хүртэл амаар нэвт сэнгэнэдэг дээ. Тэгэхэд хамгийн сайн түргэн тусламж юу байдаг гээч. Өргөст хэмх, лийрийн хосолмол. Жаахан халуун ус хийгээд бутлаад боллоо. Үнэр ч нам дарагдаж байх жишээтэй.

Одоо яг энэ улиралд хамгийн тустай хүнсээ идэж биеийн тэнцвэрт байдлаа хангавал ирэх өвөл, хаврын өвчлөл ядаргаа цаашаа шүү.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.