Даншиг наадамд Өвөрмонгол, Дээд Монгол, Буриад, Тува, Халимгаас бөх урьж, 512 бөх барилдуулж болно шүү дээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 06-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Биднийг тойроод Монголчууд маань байгаа. Бид газар зүй, хүн амынх нь хувьд мэддэг. Харин өнөөгийн нөхцөлд бид туурга тусгаар улс. Тэд маань харь гүрний иргэд. Гэхдээ бид хил хязгаарт захирагддаггүй нэгдмэл байх ёстой. Энэ нэгдмэл байдлыг СОЁЛ л бий болгоно. Үндэстний нэгдмэл соёл, шашны нэгдмэл байдал гэх мэт. Ухаандаа Буриад юм уу, Өвөрмонголчууд наадамд барилдаж болохгүй. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Энэ МОНГОЛ төрийн бодлого. Ингээд тусгаарлагдмал байдлыг хуульчлан өргөжүүлээд байх уу. Өөр арга бодож олох уу.

Миний хувьд өөр аргыг Э.Бат-Үүл бодоод олчихжээ. Энэ нь мэдээж ДАНШИГ. Дөрөв дэхээ зохиогдлоо. Гэтэл зочин байна уу. Сайн мэдэгдсэнгүй. Бид эндээ наадаж наргих цөөдөөгүй ээ. Тэднийг авчрах хэрэгтэй байна. 512 бөх барилдуулж болно шүү дээ. Өвөрмонгол, Дээд Монголоос 100 бөх, Буриад, Тува, Халимгаас 100 бөх урьж авчирах хэрэгтэй.

Харин барилдааны хэлбэр нь МОНГОЛ бөх байх ёстой. Хэрэв ДАНШИГТ хилийн чинадад амьдардаг ах дүүсийн маань нэг нь түрүүлбэл ёстой тэр ЛАНД юм уу, Лексусээрээ нүүр баатар байлах хэрэгтэй.

Урлагийн бүх төрлийн тоглолтууд зохион байгуулж түүндээ ах дүүсээ оролцуулж соёлыг нь сурталчилж соёлын харилцан шингээлтийг ягуу ягуухан хийх хэрэгтэй.

Шинжилгээтэй зөвшөөрөлтэй морьдыг нь оруулаад уралдуулах хэрэгтэй. Тэнд ямар морио уралдуулах нь тэдний л хэрэг. Гадаад морь Монгол морь энэ тэр гэж ялгаварлах огт хэрэггүй.

ДАНШИГ хийвэл ингэж л хиймээр байна даа...

Доржзовдын Энхболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.