Эмнэлэгт очихдоо халуун усанд ороод, цагаан хувцасаа өмсөж очдог байсан гэж ярьдаг юм байна лээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 07-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

Энэ хүмүүс чинь яагаад ийм тэнэг болчихон юм бэ. Хагалгааны өмнөх өрөөнд хүүхдээ харж хянаад сууж байхын оронд гар утсаа ухаж, ухаанаа алдаж сууна. Тэр хооронд нь хүүхдүүд нь болох болохгүй зүйл ам хамартаа хийж, цонхоор хүртэл үсрэх шахах юм.

Хүүхдийнхээ хир нусыг угаахгүй бохирын өвчин буглаагаар өвдөж ирчихээд хоол сойх хэрэгтэй гэхээр гайхуулж байгаам шиг миний хүүхэд удаан хүлээж байна, турж үхлээ гэж хэрүүл хийх юм.

Гарын хумс нь сэлэм шиг урт, өнгө өнгийн будагтай, нүүрээ япон гейша нар шиг будчихсан хүүхнүүдийн хүүхдүүд нь хав халтар.

Монгол хэлээр тайлбарлаад хүний хэлсэн зүйлийг ойлгохгүй дахин дахин асууна. Эсвэл Монголд албан ёсны харилцааны хэл нь өөр хэл болчихсон юм уу? Хүүхэд чинь хэзээ өвдөж эхэлсэн гэхээр эмээ өвөө нь мэднэ гэхийн, хамгийн сүүлд юу идсэн бэ гэхээр, өө сүүлийн 3 хоног бараг хоосон байгаа, юу ч идээгүй гэх хэрнээ унтуулгын эрсдэлд хоол ундандаа хахах үхэх аюултай гэхээр дөнгөж сая бууз, бантан, хуушуур, цуйван, пицца чикен идсэн гэнэ.

Эрэмбэлэн ангилалт хийгээд хүнд хүүхдүүдээ түрүүлээд хагалгаанд авахаар чи муу хахууль аваад тэр хүүхдийг нь түрүүлж хагалгаанд орууллаа, чамайг мөнгөөр булаад өгье гэж орилох юм. 

Хүмүүс өдөржин шөнөжин үр хүүхдийнх нь төлөө зогсох завгүй ажиллаж байхад та муусайн юмнууд удлаа тэр энэ дарга сайд хамаатан садандаа хэлнэ гэж айлгах. Хамаагүй ээ, тэр сайд дарга нар нь ирээд хагалгааны ширээн дээр хүүхдийн унтуулаад хагалгааг нь хийдэг бол хамаа алга, дуудна л биз. 

Хүүхдээ хоол сойж хүлээж байхад хэдхэн цаг болж чадахгүй өөрсдөө өлбөрч үхэх гэж байгаа юм шиг хагалгааны хэсгийн гадаа зүсэн зүйлийн хоол үнэртүүлээд, хавь орчныг завааруулаад идэж ууна, хогоо хогийн саванд хийчихэж чадахгүй хүлээлгийн сандал доогуураа шиднэ, хүлээгээд ганц нэг цаг суухаараа хүлээлгийн хэдэн сандал дээр тэрийн хадаад хурхирч өгнө.

Хэдэн өдөр эмнэлэгт үзүүлэхгүй гэртээ өвдүүлж халууруулчихаад эмнэлгийн хаалгаар алхав уу үгүй юу миний хүүхэд үхлээ ш дээ, тануус удлаа гэж хашгирна.

Ай мэдэхгүй, ард түмэн минь хаашаа л яваад байна да. Өвөө, эмээ, эцэг эхийн минь үед эмнэлэгт очихдоо халуун усанд ороод, цагаан хувцасаа өмсөж очдог байсан гэж ярьдаг юм байна лээ. Маний үед усанд орж, хувцасаа солих нь битгий хэл хир дагандаа баригдсан хүүхдүүд, паалан шиг будсан ээж нар, п.... наахуу гэж хараасан аав нар л байна.

Майсайханы Ундрам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (124.158.113.3) 2018-08-08 17:43
      • 0
      • 0

      Яг үнэн хэлжээ. Өөрсдийн эрүүл мэндээ хайхралгүй 20 жил тамхих татсаар үхэхдээ эрүүл мэндийн байгууллагат гомдол гаргаад явдаг улс шүү монголчууд. Тэгээд бас төрийн ивээлээр өрхийн эрүүл мэндийн төв гээд наад захын эрүүл мэндийн тусламжийг үнэгүй авдаг мөртлөө харааж зүхэхийг нь яана.

      Хариулах

    • зочин

      (124.158.113.3) 2018-08-08 17:48
      • 0
      • 0

      Та өөрийн эрүүл мэндээ үнэгүйдүүлсэн болохоор таньд хүргэх тусламж үйлчилгээг дээд зэргээр өгөх боломжгүй болж байгаа юм даа. Төр нь ч төр улс төржиж заваарсан юмнуудаар сайд болгоно. Нөгөөдөх нь гараад нэг ч гэсэн асуудлыг бодитойгоор шийдве гэхгүй, зөвхөн хэдэн хүнд таалагдаж санал авъя л гэсэн бодолтой. Үнэхээр өрөвдөлтэй. Бид эрүүл мэндийн тусламжийг төлбөртэй болгож байж санаандаа хүрсэн чанартай тусламжаа хүртэх боломжтой. Монгол улсын төр хойч үеийг бодохоосоо илүү суудалдаа хэрхэн тогтох вэ гэж л нойргүй хонодог шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.119) 2018-08-08 09:30
      • 0
      • 0

      unen ug deer ued zabaan aild gahai tabidag baisan 1 hun 2 eeljiin tsagaan hereglel tusdaa huur gariin alshuurtai hiitiin haluun usand ordo mortloo ariun tseberiig sahidag baisan yum shuu odoo ail bur haluun ustai baij airaal zabaan

      Хариулах

    • Urnaa

      (202.72.245.70) 2018-08-07 20:45
      • 0
      • 0

      Unen unen!Huuheddee yu ch hamaagui iduulj haragdah yum.Huuhnuudiin maa n biye haa n yagaad ch iim bolchihson yum be?Bidnii uyed targan hun hovor bjee!Ene bol gadna tal.Gol n humuujil yumaa!Yanaa?!?!

      Хариулах

    • Зочин

      (182.160.37.78) 2018-08-07 12:16
      • 0
      • 0

      Журам юмуу стандарт гаргаж мөрдөхгүй бол хэцүү. Улс орон даяар ариун цэвэр эрүүл ахуйн хувьсгал хийх цаг болсон.

      Хариулах

    • Zochin

      (150.129.143.233) 2018-08-06 13:23
      • 0
      • 1

      Vnen uym bichjee.Soel bolovsrol Ervvl mend

      Хариулах

    • үнэн

      (150.129.141.198) 2018-08-06 12:28
      • 0
      • 1

      яг үнэн соёлын хувьсгалыг дахин хиймээр бна. Соёл боловсролын Эрүүл мэндийн яамдууд энэ талаар бодох цаг болжээ

      Хариулах