Америкийн иргэн номлогчийг баривчлах шийдвэр гаргасан Туркийн сайдуудад хориг тавьжээ

Twitter Print
2018 оны 08-р сар 02-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын иргэн, номлогч Андрью Брансоныг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан Туркийн Хууль зүйн сайд Абдулхамит Гюл, Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нарт эдийн засгийн хориг тавьж буйгаа зарлалаа.

Хойд Каролинагийн уугуул Андрью Брансоныг Туркэд 2016 онд болсон улс төрийн эргэлтийн го буруутан болох улс төриййн бүлэглэлтэй хобоотой хэмээн сэжиглэн хорьсноос хойш 2 жил болж байгаа юм.

Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шударга бус үйлдлийн золиос боллоо хэмээн мэдэгдсэн байна. Мөн Пастор Андрьюгийн буруу үйлдэл хийсэн гэх нэг ч нотолгоо байхгүй хэмээн мэдэгджээ. Хэвлэлийн төлөөлөгч энэ асуудлыг нааштай шийдүүлэхээр Ерөнхийлөгч Доналд Трамп Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай хэд хэдэн удаа утсаар ярьж ойлголцох гэж оролдсоныг онцлон дурджээ.

Одоогоор гэрийн хорионд байгаа номлогчийг 35 хүртэлх жил шоронд хорих ялаар шийтгэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Анкарагийн эрх баригчдад хандан АНУ-ын иргэнийг нь суллахыг шаардсан ч уг шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгээ Анкара мэдэгдсэн.

Энэ удаа АНУ-ын эрх баригчид иргэнийг нь баривлах үйл ажиллагааг зохион байгуулсан, мөн үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байгаа Туркийн дээр нэр дурдагдсан хоёр сайдын АНУ дахь хөрөнгө болон банкны гүйлгээг царцаасан байна. Мөн АНУ-ын иргэдэд хоёр сайдтай ямар нэгэн байдлаар худалдаа хийх, туслахыг хориглон хяналтад оруулжээ. Эдгээр хоёр сайдад тусгайлан хориг тавьснаа Америкийн тал сүүлийн үед Туркэд зөрчигдөж буй хүний эрхийн асуудалтэй энэ хоёр сайд хамгийн их холбогдож байгаагаар тайлбарласан байна

Эх сурвалж: BBC

Л.Отгонбат, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.