Какүрю Ананд давж, Харумофүжи аварга өвдөг шороодлоо

Twitter Print
2014 оны 03-р сар 20-нд 17:50 цагт
Мэдээний зураг,
Японы мэргэжлийн сумогийн Хару башёгийн 12 дахь өдрийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр энэ сарын башёг тэргүүлэгчид хоорондоо учраа таарч тун сонирхолтой барилдаанууд өрнөлөө.

Тэмцээнийг нэг ч уналгүйгээр тэргүүлж байсан Ёкузона Харумофүжиг Озеки Какүрю Ананд окуридаши мэхээр давлаа. Ёкузона Хакухо мөн л тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээд байсан Озеки Кисеносатотой барилдаж, дэвжээнээс түрж гаргах мэхээр төвөггүйхэн даваа авсан юм. Ингэснээр Хару башёг 12 дахь өдрийн дараах байдлаар их аварга Хакухо нэг ч унаагүй тэргүүлж байгаа бол түүний араас Харумофүжи аварга, Какүрю Ананд нар бичигдэж байна.

Маргаашийн барилдаанд Какүрю Ананд Озеки Кисеносатотой оноолт таарчээ. Хэдийгээр сүүлийн хоёр өдрийн барилдааны оноолт гараагүй боловч Какүрю Ананд маргаашийн барилдаанд Кисеносатог давбал сүүлийн өдөр их аварга Хакухотой таарч барилдана. 

 

Г.Ганчимэг

 

- See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/5212#sthash.htCRFAJT.dpuf

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Sfinx

      (112.72.13.249) 2014-03-20 20:09
      • 0
      • 0

      Түрүүлбэл билүү 13-аас дээш давбал АВАРГА өгнө гэсэн үү

      Хариулах