Б.Аминаг Дэлхийн шатрын холбооны их хурлаас Их мастер цолны болзол хангасныг зарлалаа

Twitter Print
2018 оны 07-р сар 28-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Румын улсад зохион байгуулагдсан Дэлхийн шатрын холбооны их хурлаар монгол шатарчин эмэгтэйчүүдийн их мастер цолны болзол хангасныг албан ёсоор баталлаа. Эл амжилтын эзнээр Дорнод аймгийн харьяат, “Их мастер” клубын шатарчин, 17 настай Батцоожийн Амина болжээ.

Тэрбээр их мастер цол авсан Монголын есөн эмэгтэйчүүдээс тав дахь шатарчин болсон байна. 

Өмнө нь Монгол Улсын гавьяат тамирчин Т.Батчимэг, Б.Мөнгөнтуул, залуу шатарчин А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ нар эл цолыг хүртэж байжээ.

Өнгөрсөн онд Монголд зохион байгуулагдсан Зүүн Азийн АШТ-д түрүүлсэн Б.Амина сүүлийн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн улсын аваргын шигшээ тэмцээнд өрсөлдсөн. Мөн тэрбээр өсвөрийн УАШТ-ий нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн байна. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.