Олон улсын шатрын тэмцээнээс монгол хүүхдүүд медальтай ирлээ

Twitter Print
2018 оны 07-р сар 29-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Долоодугаар сарын 23-28-ны хооронд ОХУ-ын Буриад улсад болсон "Байкальские зори 2018" Ололн улсын шатрын тэмцээн өндөрлөлөө. Энэхүү нэр хүндтэй Олон улсын шатрын тэмцээнд Монгол хүүхдүүд амжилттай сайн оролцлоо. Үүнд:

1. Чингэлтэй дүүргийн Цэцэн нүүдэл шатрын клубын гишүүн 9 настай Б.Билгүүн насны ангилалдаа түрүүлж алтан медаль, цом

2. Сүхбаатар аймгийн тамирчин 12 настай Ц.Анударь мөн түрүүлж алтан медаль, цом

3. Чингэлтэй дүүргийн Цэцэн нүүдэл шатрын клубын гишүүн 9 настай Б.Нандинэрдэнэ хүрэл медаль

4. Чингэлтэй дүүргийн Цэцэн нүүдэл шатрын клубын гишүүн 9 настай Т.Эрхэс,1 0 настай А.Эрхэм нар шагналт 4-байрт шалгарлаа.

5. Чингэлтэй дүүргийн Цэцэн нүүдэл шатрын клубын гишүүн 8 настай Б.Амингэрэл, Н.Баярт-Од нар тусгай шагнал хүртлээ.

Мөн Өмнөговь аймгийн тамирчин 9 настай М.Занданшагай хүрэл медаль, Сүхбаатар аймгаас оролцсон 12 настай Н.Сод-Эрдэнэ мөнгөн медаль, Улаанбаатар хотын Мөнгөн морь шатрын клубын Б.Марал, И.Мөнхжаргал нар алт, мөнгөн медаль өргөмжлөл хүртлээ.

Х.Эрдэнэдорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.