Нийгмийн сүлжээний солиотууд...

Twitter Print
2018 оны 07-р сар 25-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Фейсбуук, твиттерт “гүн ухаантай”, “галзуу сэтгэдэг”, “эгэлгүй ухаантай хүн” болох гэж цэцэрхэхдээ энд тэндээс цуглуулсан ишлэлүүдээ бичицгээнэ.

За тэгээд мэдэх ч юмгүй, мэдэхгүй ч юмгүй солиорлууд хѳвѳрч ѳгнѳ дѳѳ. Тэр ингэж “аугаа” гайхамшигтайгаар хэлсэн л гэнэ, зүгээр л үүргээ биелүүлж байгаа албан хаагчийг “одонгоор шагнаач” гэж дарамтална, сайхан бүтээл хийсэн нэгнийг “дэлхийд хосгүй” гэж хѳѳргѳнѳ, ой гүтам зусардалтанд нь “чи хѳѳрхѳн шүү”, “чи ухаантай шүү”, “чи гайхамшигтай шүү” гэх хавчуургууд дайгдаастай.

Хальт сонссон мэдээлэл нь ямар ч баталгаагүй, дутуу ойлгосон бичвэр нь хов живэнд буцлаастай, дутуугаа мэдэрсэн хорсол нь хар хоронд дүрээстэй.

Яг олж хараад ѳнгийх юм бол ийм бичвэрүүдийн эзэд нь жалга довонд сарьж яваа жингэрийн нохдоос огт ялгаа нь үгүй. Нүүрээ нуугаастай, санаагаа булаастай, мѳнгѳнд шунамхай, ѳнгѳнд дурламтгай, ѳѳдѳѳс дальдчимхай, дээдэст зусардамтгай, доодост угаадас цацамхай.

Та нар яаж амьдраад байгаа юм бэ?

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.