Шаардлагатай бол амиа хайрладаггүй нүцгэн шахуу алба хаагчдаа бага доромжил...

Twitter Print
2018 оны 07-р сар 24-нд 21:33 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж Улсын аварга цол хүртсэн Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурьт Онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Т.Бадралын тушаалаар Онцгой байдлын дэд хурандаа цол олгожээ. Улсын аварга Н.Батсуурь өмнө нь Онцгой байдлын хошууч цолтой байсан юм.

Түүний Онцгой байдлын албанд ажилдаггүй, алба хаадаггүй мөртлөө цалинжиж, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлдэг улсын төсвөөс цалинжиж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэтэл Онцгой байдлын алба хаагчдад тэр болгон олдоод байдаггүй дэд хурандаа цолыг наадамд бөхөөр түрүүлээд авч байгаа нь хэр шударга вэ гэдэг дээр олон нийт дахин хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүрчээ.  

Баттулга Энхтайван гэх иргэн "Цолыг ямар их юм дагадаг гэдэг нь анзаарагдах нь. Цолоор цолны наймаа хийж мөнгө олж болох ч энд тэнд шургалж шимэгчлэх нөхцлийг бүрдүүлдэг юм байна. Улсын мэдлийн хүчний байгууллагад шургаж чадсан тохиолдолд ажил хийхгүй, бие зовохгүй, мөнгө цалин дагадаг байдал бүр хавтгай болчихлоо. Дэд хурандаа болчихсон байна...

Монгол бөхийг эрүүлжлүүлье, цолны наймаатай тэмцэе гэвэл цагдаа, цэрэг, онцгойн нэр дээрээ ажил хийдэггүй, үүрэг хариуцлага хүлээдэггүй хүмүүсийг цалинжуулахаа болиход цолны найраа навс унах юм биш үү?!

Одоо бүр цэрэг, цагдаа, онцгойн цолны төлөө найраа хийдэг болчихож. Өөрийнхөө өмнөөс биш хэний ч өмнөөс барилдаад байгаа юм, бүү мэд. Бүр төөрчихлөө байна.

Нэг бол барилдаад яв, үгүй бол ажлаа хий, албаа гүйцэтгэ. Ингээд л болоо юм биш үү. Энгийн иргэн би ч гэсэн энэ асуудлыг ярих хэрэгтэй. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн татвар энд ямар ч хяналтгүй урсаж байна. Татвар төлөгчийн мөнгө чинь бие засаад татдаг жорлонгийн ус юм уу...

Онцгойн жирийн албан хаагч хатсан хэвийн боов мэрээд л улаан түймэртэй нүцгэн гараараа үзэж байгаа зураг жилжингээ л харагдлаа. Завь ч үгүй живсэн хүн хайгаад л өөрсдөө даарч хөрөөд л яваа.

Дарга нар нь та нар улсаа боддоггүй юм бол та нарыг алдаршуулж байгаа гар нүцгэн шахуу ч амь дүйсэн мэргэжилдээ хайртай, мэргэжлээрээ бахархдаг, шаардлагатай бол амиа ч хайрладаггүй жинхэнэ албан хаагчдаа бодооч. Тэднийг бага доромжил" гэсэн байна.

Харин Америкаас яруу найрагч Хулганайн Тэргэл "Наадамд зодоглоод аварга болноо шууд хурандаа цол хүртэнээ, машин тэрэг, орох орон, унаа мал, ууж идэх бүгдийг нь өгнөө.. Дээд сургуульд сураагүй ч хуурамч диплом өвөртөлчихөөд төрд том даргаа болноо...

Арван жилийн сургуулиас өөр үзсэн номгүй хүн доктор горилоостой. Том том яриад, том том гүзээгээ унжуулаад эр эмгүй том том. Анзаараад байхад ихэнх нь иймэрхүү худал хуурмаг дүүрчихсэн улс эр эмгүй өөхөн бөмбөгнүүд, харвин гэдсээ унжуулчихсан гарууд л байх юмаа даа гэж  "Гоёхон" зүйрлэвээс нэг хонины сүүлэрхүү, эсвэл ууцархуу ч юм уу...

Аяа бяд агуу их оюуны бядтай ард түмэн болой.

Махан бөмбөгнүүд, махан толгойнуудыг хоймортоо залж шүтсэн, хөлсөнд нь мөргөж, долоох гэж улайрна, шүлсэнд нь үсчүүлж үнэнч шударга хүн, агуу гэж худал хошгирно. Аяа хөөрхийлөлтэй ард түмний дээр иймэрхүү улс бааж шээлгүй яах билээ дээ. Тэнэг мунхаг ард түмэндээ баярлалгүй яах билээ, аргагүй ээ.

Та нар минь л баярлаж байвал бид яах вэ, яах вэ, ямар хамаа байна худлаа хурандаа, хуурамч дипломтой дарга дорго нараа баярлуулж амьдарцгаасаар дуусах дуртай улс ш дээ бид чинь ...

Жич - Энийг зөвхөн энэ хурандаа цолыг хүртээд буй аварга Батсуурьт зориулаагүй болно. Жил бүр улсын наадамд түрүүлсэн хэн нэгэн бөхөд хурандаа, харандаа цол олгодог тогтолцоо даанч утгагүй аж. ӨӨХӨН БӨМБӨГНҮҮД ЭЭ БАЯРЛУУЛСАНДАА БАЯРЛАЖ БАЙНАА " МУНХАГ БИД НЬ" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрчлэн Баятхуягийн Батдэлгэр "Энэ тэнэгрэл, солиорол, завхрал, хэн нэгнийг шагнах донгоо хэзээ зогсоох вэ?" гарчигтай "Хэдхэн өдрийн өмнө энэ хүний тухай Сүхбаатар аймгийн ОБЕГ-т ажилладаггүй боловч сар бүр цалин авдаг тухай мэдээлэл тарж байсан бол өнөөдөр ОБЕГ-ын Дэд хурандаа цолоор шагнагдаад зогсож байх юм. Хэдэн шахааны дарга нар нь хүн шагнах дон туссан байдаг байж, харин шагнуулж байгаа нөхөд нь жаахан ичих нүүр, татгалзах ухамсартай байгаасай...

Эсвэл Онцгой байдлын Цол олгох тухай дүрэм журамд нь Улсын наадамд түрүүлсэн хүнд офицер цол олгох тухай заасан байдаг юм уу? Энэ дарга бөх үздэг, шүтдэг улаан ногоон фэн нь байж болно, хувийнхаа хэдэн малаас шагнаж эрхлүүлж болно, харин бүхэл бүтэн улсын дүрэм журамтай албаны цол зэргийг ингэж хувийнхаа амбицаар тарааж солиорох эрх байхгүй гэж бодож байна!

Эцэст нь хэлэхэд насаараа энэ онцгой албанд галд түлэгдэж, үерт урсаж, салхинд туугдан зүтгээд ч энэ цолонд хүрч чадаагүй өч төчнөөн албан хаагч нар байхад 1,2 өдөр ч онцгойгийн дуудлаганд гарч үзээгүй хүн ингэж зогсохоос ичих хэрэгтэй!" гэсэн байна.

Жич: Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд амжилт үзүүлсэн бөхчүүдэд цэрэг, цагдаагийн цол олгох "найр" ганцхан үүгээр зогсохгүй өргөн дэлгэр үргэлжилсээр байна. “Сүлд” биеийн тамир, спортын хорооны зарим тамирчдыг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнажээ.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж улсын арслан болсон Хорих 405 дугаар ангийн тамирчин, хошууч Ц.Содномдоржид “дэд хурандаа” цол,  “Сүлд” биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч, дэд хурандаа Ц.Шийрэвт “хурандаа”, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ахмад Т.Баасанхүүд “хошууч”, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, ахлах дэслэгч А.Даваанямд “ахмад”, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШГА-Хорих 413 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Н.Жаргалбаярт “ахмад”, Хорих 439 дүгээр ангийн тамирчин, ахлах ахлагч Б.Серикт “дэслэгч”, Дорнод аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ахлах дэслэгч О.Баярбаатар, Ховд аймаг дахь ШГА-Хорих 457 дугаар ангийн дарга, ахлах дэслэгч Б.Төмөр-Очир нарыг “ахмад” цолоор тус тус шагнажээ.

 

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Чимэг

      (64.119.18.58) 2018-08-22 09:57
      • 0
      • 0

      Хайран сайхан ард түмнийг ингэж далрах гэж.

      Хариулах

    • Зочин

      (64.119.19.202) 2018-07-25 16:56
      • 0
      • 1

      bolohgui buruu shuu

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.33) 2018-07-25 00:49
      • 0
      • 1

      Batsuuria chi undur yos zuitei yum bol ene tsolnoosoo tatgalzchih chamaig muuhai bolgoj haragduulaad bna

      Хариулах

    • Баяр

      (73.176.232.240) 2018-07-25 00:38
      • 0
      • 2

      Бөх нэртэй "Явдаг жорлон"гуудаар цэргийн цолыг гутаахаа больёоо. Ичиж амьдар явдаг жорлонгуудаа.

      Хариулах