Б.Гангаамаа "К2" уулнаас эсэн мэнд буужээ

Twitter Print
2018 оны 07-р сар 24-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хоёрдахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирсэн, түүний биеийн байдал сайн байгаа аж.

К2 уулын оргилд 2018 оны 7 дугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм байна. Өмнө нь 2012 оны 7 дугаар сарын 31-нд нэг дор 28 уулчин К2 уулын оргилд хөл тавьж байсан тухай The Hymalayan News сонинд бичжээ. Дараах улс орны уулчид энэ өдөр Абруцийн замаар (Abruzzi Ridge) оргилд гарсан байна гэж The Hymalayan News сонины 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт онцлон тэмдэглэсэн байна. Үүнд, Жианжонг Ли Jianjonh Li (БНХАУ), Ноэль Ханна Noel Hanna (Ирланд), Гангаамаа Бадамгарав Gangaamaa Badamgarav (Монгол улс), Софи Лавод Sophie Lavaud (Щвейцарь), Мухамед Али Садпара Muhammad Ali Sadpara (Пакистан), Виридиана Алварес Чавес Viridiana Alvarez Chavez (Мексик), Йошихару Накамура Yoshiharu Nakamura (Япон), Пол Хэгги Paul Hegge (Бельги), Чангжуан Хе Changjuan He (БНХАУ), Интеш Intesh (Пакистан), Наоко Ватанабе Naoko Watanabe (Япон) болон Балбын уулын хөтөч нар болно.

К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугаацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдсан аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.