Э.Дөлгөөн "3х3" сагсан бөмбөгийн дэлхийн онцлох 10 тамирчны нэгээр нэрлэгджээ

Twitter Print
2018 оны 07-р сар 23-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Олон улсын сагсанбөмбөгийн холбооноос "3х3" сагсан бөмбөгийн дэлхийн Их дуулгын тэмцээний онцлох 10 тамирчинг нэрлэжээ. Тус онцлох жагсаалтын гуравдугаарт манай улсаас Энхбатын Дөлгөөн бичигдсэн байна. 

Э.Дөлгөөнийг танилцуулахдаа, “Энхбатын Дөлгөөн нь Азийн тоглогчид 3х3 төрөлд Европын багуудын эсрэг ноёлж чадна гэдгийн баталгаа юм. Монголын энэ од Чингис хаан шигээ Улаанбаатар багаа удирдан Дэлхийн Их дуулгын Финалд шалгарч чадах уу? Тийм ээ, тэр чадна. Тэр Хаан” хэмээн бичжээ.

FIBA-гийн 3x3-ийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох дэлхийн Их дуулгын тэмцээнүүд энэ амралтын өдрүүдэд эхэлсэн юм. Канадын "FIBA 3x3 Saskatoon" дэлхийн Их дуулгад манай улсын "Улаанбаатар" баг есдүгээр байрт шалгарсан байна.

2018 оны улиралд есөн "Их дуулга+WT FINAL" тэмцээн явагдах бөгөөд одоогоор "Улаанбаатар" баг Японы Үцүномия Их дуулга, Хятадын Ченгдугийн Их дуулгад оролцох эрхтэй болжээ. 

"3х3" сагсан бөмбөгийн дэлхийн Их дуулгын тэмцээний онцлох 10 тамирчин:

1.Душан Булут,

2. Богдан Драгович,

3. Энхбатын Дөлгөөн,

4. Саймон Финцгар,

5. Майкл Хикс,

6. Натан Юрковиц,

7. Карлис Ласманис,

8. Деян Майсторович,

9. Дэн Маврадид,

10. Стефан Стоячич 

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.