Шинэ бүрсэн таргийг хүүхдэд 4 сартайгаас нь эхлэн өгөх нь тохиромжтой

Twitter Print
2019 оны 12-р сар 01-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Шинэ бүрсэн таргийг 4 сартайгаас нь эхлээд өдөрт 1 халбагаар ахиулан оруулах нь тохиромжтой.

Жишээ нь: Эхний өдөр 1 халбага, маргааш нь 2 халбага гэх мэт. Арьсны экземтэй, харшилтай, мэдрэмтгий, гэдэс нь дүүрч цанхайдаг, өтгөн хатдаг хүүхдүүдэд 3, 5 сартайгаас ч тарганд оруулсан болно. Хамгийн гол нь өөрсдөө шинээр бүрэх нь чухал.  ( тараг бүрэлдэж дуусаад 8 цаг дотроо ашигтай бактерууд амьдаараа байдаг учраас)

Бүрэлдэхийн хувьд бол удаан хадгалдаг, удаан хадгалдаггүй сүү тараг ялгаагүй адил бүрэлдэж болдог. Хүүхэддээ ямар сүү тараг өгмөөр байна таны сонголт. Мэдээж шинэ саасан сүү, хөдөөний элгэн тараг сонговол түүнд агуулагдах КАЛЬЦ, АШИГТАЙ БАКТЕР нь ч илүү их бөгөөд НАТУРАЛ байгаа. Байгалийн натурал зүйл эд эсэд шингэж боловсрох нь ч хачин сайхан байдаг. Шинэ бүрсэн тараг өдөр бүр ууж сурахад эхлээд өдөр хоног алдалгүй шантралгүй бүрэх л хэрэгтэй, дараа нь тэртээ тэргүй хүн шинэхэн литрийн сүү, шинэ хөрөнгийг хайгаад олчихдог юм. Хөдөөний сүү хүлээгээд, төгс хөрөнгө хайгаад асуугаад л байвал хэзээ ч өөрийн шинэхэн ЭРҮҮЛ бүрсэн тараг уухгүй байх. Эхлээд 100гр тарагнаас л бүрж эхэл.

Холбоотой Зураг

Тараг хэрхэн бүрэх вэ

Аугаа юм энгийн байдаг гэдэг шиг манай монгол үнээний элгэн тараг бол энгийн боловч аугаа юм шүү. /кальци болон ашигтай бактерийн эх үүсвэр/ Хүнд сайхан амьдрахад нэг их юм хэрэггүй ш дээ гэж ярьдаг. Тэгвэл өдөр бүр шинэхэн бүрсэн ЭЛГЭН ТАРАГ уух бас хэцүү биш шүү. 

Аргачлал:

1. Сүүгээ хөөрүүлнэ.

2. Хөргөнө. ( хүйтэн биш, халуун биш бүлээн болтол нь)

3. Өрөм цөцгийг нь авна.

4. Хөрөнгөө хийнэ. Хөрөнгөд жимстэй тараг, иогурт г.м байж болохгүй. Мэдээж монгол бүрсэн элгэн тараг бол бүр сайн. Бүрж сурч байгаа хүмүүс 500 гр сүүнд 100 гр хөрөнгө хийхэд болно. Шинэ бүрэлдсэн тараг бүрээсээ 100 гр хөрөнгө авч хадгална.

5. Хөрөнгөө сайн хутгана. Жигд тархтал нь хутгана.

6. Битүүмжлэл сайтай саванд хийнэ. Хүнс хадгалдаг, LOCK-той шилэн сав байвал илүү сайн.

7. Дулаан зүйлээр сайн хучиж ороогоод паарны ойролцоо тавихад болно. Гэхдээ газар шалан дээр биш.

8. Ихдээ 6 цагийн дараа тараг бэлэн болно. 8-12 цаг дотроо ашигтай бактерууд маань таргандаа амьд байдаг болохоор таргаа задлаад шууд ууна. Энэ бол натурал аргаар ашигтай бактер, кальцийг тань нөхөх жинхэнэ ЭМ юм шүү.

тараг уух хүүхэд зурган илэрцүүд

Хүүхдийн эмч Б.Энхмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.