Намд гурван тэрбум төгрөг өгөөд сайд болдог тогтолцоо...

Twitter Print
2018 оны 07-р сар 23-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

Түрүүлж дуугарсан хөхөөний хошуу хөлдөнө" гэгчээр УИХ-ын дарга М.Энхболдын бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг яах бол, намаас хөөх болов уу гэх мэт хүлээлт байх шиг байна. Тийм зүйл болохгүй гэдгийг баттайяа хэлье.

Монголын улс төрийн хүрээнд албан тушаал наймаалцдаг, намаар дамжуулан авлигал авдаг явдаг хэрээс хэтэрсэн. Улс төрийн нам өөрөө авлигалын эцэг, албан тушаалын наймаачин болчихлоо. УИХ, Засгийн газар дангаараа шийдвэр гаргаж чадахаа байж намын нэр барьсан нөхөд авлигалд зуучлагч болжээ. "Мэдлэг боловсрол хамаагүй, манай намд гурван тэрбум төгрөг өгсөн тэр нөхөр сайд болох нь ойлгомжтой ч гэх шиг". Энэ систем чинь болохгүй байна" гэж дуугарсан Л.Оюун-Эрдэнийн ам хөлдөхгүй ээ. Цаашдаа албан тушаалын наймаагаа хийгээд явах уу, арай өөр сонголтоор намууд санхүүжих үү гэдгийг 60 тэрбумын гэх хэрэг хэрхэн шийдэгдэхээс харах үлдлээ.

Монгол Улсад буруу зүйлийг илчилсэн, анхааруулсан хүнийг цавчих, буруутгах сонирхол их байдаг. Албан тушаалтны буруу үйлдлийг илчилсэн ажилтанг олоод ажлаас нь халлаа ч гэх шиг. Гэмт этгээдийг илрүүлсэн аятай олон нийтэд мэдээлж байгаа нь сөрөг хандлага юм. Түүнтэй адил асар том тогтолцооны эсрэг яваа Л.Оюун-Эрдэнэ хэмээх залууг нухчин дарах хүсэл М.Энхболдын долдой нарт байна шүү. Ингэж хоол олж идэх цаг чинь дуусч байна шүү.

"Буян" Д.Жаргалсайхан

 

 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (5.74.210.104) 2018-07-24 23:17
      • 0
      • 0

      Unen shuu.3terbum ugulgui saidad ner dewshed l buusan humus bnaa.

      Хариулах