
Нэг нөхөр босч ирээд "Хавдар судлалын үндэсний төвийн зооринд байсан гурван жил болсон гурван сая ам долларын хөнгөлөлтэй зээлээр авсан туяаны аппарат усанд автаад эвдэрчихлээ" гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх таг дуугүй сонсоод байна. Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав "Энэ аппаратыг засахад 400 сая гаруй төгрөг хэрэгтэй. Ерөнхийдөө 3-4 сарын хугацаанд засна" гэлээ. Хэрвээ би Ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босч ирээд алгадчих байсан. Тус эмнэлгийн дарга Чинбүрэн "Маш чухал, олон хүний амь насыг аврах аппарат эвдэрчихлээ" гэж ярив.
Би сурвалжлагч байсан бол "Та тэр үнэтэй аппаратаа үерийн уснаас хамгаалах гэж та бүхэн яаж тэмцэв. Хэдийд үед нь мэдсэн вэ" асуух байлаа. Миний ойлгосноор үнэтэй аппаратаа түгжээд мартчихсан чинь нэлийсэн усан дунд байсан байж. Манай үйлдвэрийн дээврээс ус гоождог байсан бол ноолуурын машин дээрээ гялгар уут ч болохнээ гэрээсээ хөнжил авчирч тавиад харуул, үйлчлэгч нараа хувин алчуур бариулаад 24 цаг зогсоочихно. Юу унтах. Үхэх сэхэхээ үздэг юм байгаа биз дээ. Захирлынх нь яриагаар хэзээ хойно Онцгой байдлын ус сордог машин дуудаж. Ураны цацраг хянах үүрэгтэй Цөмийн энергийнхэн шуугиж ирээд "За ашгүй ажил гарлаа" гэсэн байртай 400 сая төгрөгөөр засна гэж мэдэгдлээ. Ямар эд анги нь гэмтсэн, цацраг алдсан зэргийг мэдээгүйгээ хэлээд байгаа хэрнээ шүү.
"Соц" нийгмийн үед хариуцлагагүй зуд гэдэг зүйлээс болж олон хүн ажилгүй болдог, арга хэмжээ авахуулдаг байв. Тухайлбал цасаа цэвэрлээгүй, бохир заваан байсан гэх мэт. Одоогийнхоор бол нүдэнд өртөхөөрөөгүй жижиг сажиг зөрчлүүд байлаа. Ерөнхий сайд Хүрэлсүхийн тэвчээртэйг гайхав. Баян-Өлгийд ус зайлуулах сувгийн мөнгө өгсөөр байтал бариагүй нөхөр өөдөөс нь хараад сууж байх юм. 200 гаруй айл орон гэргүй болж хүний амь нас эрсдчихээд байхад шүү. Би байсан бол "Чи хувин бариад ус зайлуул" гээд хөөгөөд гаргах байлаа.
1990 оны эхээр бол арван жилийн төсөвтэй тэнцэх 3 000,000 ам.долларын улсын хөрөнгө эвдчихээд юу ч болоогүй мэт унзад хоолойгоор мэдээлэх сайд дарга нар, ус зайлуулсанд тусласан Онцгойгийнхонд талархал илэрхийлэх захирал Чинбүрэн нарт санаа зовж байгаа шинж харагдсангүй.
У.Хүрэлсүхийг нөгөө "сэлмээ" гаргаж ирээд зам тээвэрийн, Шадар сайдыг, Эрүүл мэндийн сайдыг цавчаад хаячих болов уу гэж харж суутал тэгсэнгүй дээ. Аргагүй л тэвчээртэй хүн юм.
"Буян" Д.Жаргалсайхан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.195.201) 2018-07-27 13:24Hariutslaga tootsohoos aidag nyaltsgai hun shig sanagddag.
Хариулах
Зочин
(124.158.109.201) 2018-07-23 15:16ih bayartai tod duugaar helg bai na bilee
Хариулах
Зочин
(124.158.109.201) 2018-07-23 15:16ih bayartai tod duugaar helg bai na bilee
Хариулах
Зочин
(124.158.109.201) 2018-07-23 15:16ih bayartai tod duugaar helg bai na bilee
Хариулах
Зочин
(124.158.109.201) 2018-07-23 15:16ih bayartai tod duugaar helg bai na bilee
Хариулах
Зочин
(66.181.191.51) 2018-07-23 00:36haadiin
Хариулах
Eej.
(121.161.224.99) 2018-07-22 17:43Үнэн шүү.Ажиллах арга барил чинь хэтэрхий найзан дундаа байна шүү.Хариуцлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлж эх оронч байл даа.Eрөнхий сайдаа.
Хариулах