Анх удаа паалангаар эмээл урлажээ

Twitter Print
2018 оны 07-р сар 21-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Хятадын Соёлын яамнаас зохион байгуулсан Олон улсын паалан урлалын үзэсгэлэн Бээжин хотын Хятадын гадаад соёл солилцооны нийгэмлэгийн Үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.

Хуучны соёлын чухал өв болох паалан урлалыг 21-р зуунд авчирсан гавъяатнууд нь Хятадууд бөгөөд эртний Грект үүссэн энэхүү онцгой урлалыг Азид дэлгэрүүлсэн хүн нь Чингис хаан юм.

Техник технологийн хөгжлийн энэ цаг үед хуучны гар урлалын зүйлсийн олонх нь мартагдан гээгдэж түүхийн хуудсийг зузаалсан ч Хятад улс паалан урлалыг шинэ түвшинд сэргээн хөгжүүлж чаджээ. Түүгээр ч барахгүй Хятад улсын дарга Ши Жиньпин гадаад орны төр засгийн тэргүүн нарт өгөх гарын бэлгээрээ пааланг сонгосон байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Хятадын Соёлын яам, Паалан урлалын холбооны албаны хүмүүсээс гадна БНХАУ-д төрийн айлчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Ши Жиньпин даргын өргөн барьсан гарын бэлэг болох паалан лонхыг урласан төрийн дархан, Бээжингийн Жин Тай Лан үйлдвэрийн захирал Жун Лин Шин, ӨМӨЗО-ны нэрт паалан урлаач У.Бүргэд нарын дархчуул оролцлоо.

Энэ удаагийн үзэсгэлэнд Ши Жиньпин даргын гадаад орнуудын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтай нарт бэлэглэсэн паалан урлалын бүтээлүүд, үндэстний содон эдлэл болох монгол эмээлийг паалангаар хийсэн иж бүрдэл, археологийн малтлагаар гарч ирсэн Хятадын эртний паалан эдлэлийн дуураймлууд, Япон, Солонгос, Английн паалан бүтээлүүд тавигджээ.

Өвөр Монголын залуу урлаач У.Бүргэд 16 наснаасаа урлалын энэ төрлийг идэвхийлэн сонирхож эхэлсэн бөгөөд өнөөдөр Төрийн дархан Жун Лин Шиний “баруун гар” болтлоо өсөж дэвшсэн байна. Тэрбээр, “Бидний өвөг дээдэс их эзэн Чингис хааны дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн энэхүү чухал содон урлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваадаа баяртай байдаг. Эрт цагт хаадын гоёл болж байсан паалан өнөө үеийн олон содон гоёл чимэглэлд өнгө дарагдан мартагдаж байгааг Хятад улсын урлаачид нарийн анзаарч сэргээснээр дахин тансаг хэрэглээ рүү орж ирлээ. Бүгдийг гараар хийдэг учраас маш их цаг, хөдөлмөр зарцуулдаг ч энэ урлалдаа би хайртай. Монголчууд морин дэл дээр дэлхийг хурааж явахдаа паалан урлалыг Европоос Азид авчирсан. Тиймээс би энэ учир бэлгэдлийг бодож паалан эмээлээ бүтээсэн юм” хэмээн ярилаа.

Найруулагч:С.Бүрэнбаяр 

Эх сурвалж:CCTV.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.