Олимпийн хүрэл медальт уран гулгагч Денис Тэн хутгалуулж нас баржээ

Twitter Print
2018 оны 07-р сар 20-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Уран гулгалтийн ганцаарчилсан төрлөөр 2014 оны Сочигийн олимпийн хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Казак гаралтай Денис Тэн Пүрэв гарагийн өглөө 25 насандаа гэмт этгээдүүдэд хутгалуулан нас баржээ.

Денис Тэн Пүрэв гарагт Казакстаны Алма-Аты хотод машиных нь шилийг хулгайлахыг завдсан хоёр залуутай маргалдсанаас болж тэд зодоон эхлүүлсэн гэж хэвлэлүүдэд мэдээлж байна. Маргалдааны үеэр Тэн биедээ хутганы шарx авч гудамжинд ухаан алдаж унасан байсныг нэгэн иргэн олж түргэн тусламж дуудсан байна. 

Тэн гуяндаа хутгалуулан шарх авснаар ойролцоогоор 3 литр орчим цус алдаж, мэс засал хийлгэсэн ч харамсалтай нь шархаа даалгүй нас баржээ. 

Түүний нас барсан тухай мэдээг сонсоод олон хүн эмгэнэл илэрхийлсэн байна. Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, “Денис Тэн эх орныхоо нэрийг цуурайтуулж залуу үеийг спортод хөтөлсөн. Тэр бол зөвхөн Казакстаны биш дэлхийн даяар танигдсан жинхэнэ эх оронч хүн байсан” гэжээ.

Мөн Казакстаны соёл, спортын сайд Арыстанбек Мухамедиулы, “Тэр бол гайхалтай уран гулгагч, спортын бахархал байсан. Түүний үхэл спортын түүхэнд нөхөж баршгүй гарз боллоо” гэсэн байна.

Энэ жил 25 настай байсан Денис Тэн анх Ванкуверын өвлийн олимпийн наадамд оролцож, 11-р байранд орж байсан бөгөөд дөрөвхөн жилийн дараа буюу 2014 оны Сочигийн олимпоос хүрэл медаль хүртсэн Казакстаны анхны тамирчин юм. 

Алма-Аты хотын цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан гэмт хэрэгтнүүдийг хот даяар эрэн сурвалжилсны дүнд өнгөрсөн шөнө Тэний аминд хүрсэн хоёр этгээдийн нэгийг баривчилсан байна. 1994 онд төрсөн Нуралы Киясов гэгч Тэний аминд хүрсэн гэдгээ хүлээжээ. Хоёрдахь этгээдийн ам зургийг гарган орон даяар эрэн сурвалжилж байна.

Эх сурвалж: BBC, YahooNews

Орчуулсан: Сурагч М.Эрхшагай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.119.53) 2018-07-21 01:10
      • 0
      • 2

      Хайран хүү харамсалиай юм болжээ ум мани бадмэ хум

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.202) 2018-07-21 01:04
      • 0
      • 3

      Казакстан бол маш аюултай хээл хахуул, гэмт хэргийн үүр болсон орон.

      Хариулах