Өнөөдөр олон улсын шатрын өдөр тохиож байна

Twitter Print
2018 оны 07-р сар 20-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр олон улсын шатрын өдөр тохиож байна. 1924 оны энэ өдөр ОУШХолбоо /ФИДЕ/ байгуулагдсан бөгөөд 1966 оноос эл өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Монголын шатрын холбоо Дэлхийн Шатрын Холбоонд 1955 оны аравдугаар сарын 8-нд элссэн.

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол шатрын суурь дээр 1930-аад оны дунд үеэс манай оронд орчин үеийн шатар дэлгэрэн хөгжиж эхэлсэн бөгөөд 1956 онд Москва хотод зохиогдсон Дэлхийн шатрын 12-р олимпиадад монголын баг анх оролцсоноос хойшхи хугацаанд хөгжлийн түвшин нь эрс дээшилсэн юм.

Монгол улсад шатрын ИХ мастер цолтон 9 байгаагаас эмэгтэй 5, эрэгтэй 4 шатарчин энэ цолны эзэд болсон. Мөн Олон улс болон Фиде мастерууд 60 гаруй байгаа юм.

Энэ жилийн хувьд Дэлхийн шатрын олимпиад Гүрж улсад болно. Монголын шатарчид өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.