Хулгайч монголчууд Солонгост бүр хаяагаа хадардаг болжээ

Twitter Print
2018 оны 07-р сар 19-нд 18:40 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед Монголчууд эгээ л 1990-ээд онд Солонгос руу явах гэж мал болтлоо дугаарладаг байсан түүх давтагдаж байна. Виз гаргахгүй чанга байна л гэнэ. Гэсэн ч гараад л яваад л, ажил хийх нь хийгээд л, хажуугаар нь хулгай зэлгийгээ хийж "чих халууцуулсаар" яваа.

Монголчууд гэмт хэрэг, хулгай, хүн амины болон хүчингийн хэрэг хийгээд Монголчуудыг ажилд авах сонирхолгүй болж байна гэж дуулддаг болсон. Уг нь солонгосууд монголчуудад элэгтэй, цаанаа л нэг өөр харцаар харж, аль болох туслахыг хичээдэг.

Гэсэн ч байсхийгээд монголчууд хулгай дээрэм хийлээ, зодоон цохион хийлээ гэж байн байн "од болоод" байхаар бас эргэлздэг л байх. 

Харин Солонгост "хараар" ажиллаж байгаад К-Попын од болж улмаар Монголдоо амьдрах болсон дуучин С.Гантогоо Солонгосын Инчоны Олон улсын онгоцны буудал дээр сэтгэл сэртхиймээр муухай зүйлтэй учирснаа өөрийн цахим хуудаснаа өнөөдөр бичжээ.

Түүнийг сийрүүлбэл "Онгоцондоо суухаар хүлээх хооронд миний цүнхний хажуугаар хэдэн ч удаа юм хялам хялам хийн өнгөрөх, бүүр нэг яг хулгайч царайтай "элэг нэгт" Монгол эгчийг харлаа... Эгчмэд хүн шүү дээ. Бас хамт яваа нь бүүр ээж шиг маань хүн байх юм. Цүнх рүү харж хоорондоо шивнэлдээд л...

Зургийг нь авах санаатай хэсэг холдож, эргэн эргэн алсаас хараад тандаад байсан бүүр яг дотроос нь түрийвчийг маань авлаал даа... Яг тэр мөчид харин ашгүй надтай нүд тулмагц шууд цаашаа эргээд яваад өглөө.Маш олон гадаад хүмүүс Монгол руу явж байх... Ийм нөхцөлд яах вэ? 

...Дэмий шүү!!! Муусайн ..., хүний нутагт хулгай дээрэм хийж, Монголын нэрийг баасдаад байхгүй шүү гээд л орилчихмоор л байна...

Ичмээр ч юмаа даа. Гадаад дотоод гэлтгүй хүмүүс юмаа алдаагүй л байгаасай" хэмээн бичжээ.

Нэр хугарахаар яс хугар гэдэгсэн дээ. 

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.