Монгол, Японы мэргэжлийн халз тулаан болно

Twitter Print
2018 оны 07-р сар 19-нд 18:31 цагт
Мэдээний зураг,

SHINOBU FIGHT" Монгол, Японы мэргэжлийн халз тулаан тун удахгүй Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Монголын Шүүтбоксын холбоог үүсгэн байгуулагдсантай холбогдуулан Шүүтбокс-ыг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Шийза Такэши, шилдэг 4 тамирчдаа дагуулан урилгаар хүрэлцэн ирж, Монголын 4 тамирчинтай халз тулалдуулна.

Шүүтбокс нь Кикбокстой ижил төстэй боловч, өвдөг тохой ордог, босоогоос боох, бөхийн үүрэх, авч шидэх нисэлттэй мэхнүүдийг хийдэг тул үзүүштэй, Монгол хүнд тохиромжтой тулааны төрөл юм байна.

Тус тулаанд Монгол улсаа төлөөлөн тулалдах тамирчдын товч танилцуулгыг хүргэж байна.

1. Ө.Төрбаяр - 2011 оны Кикбоксын Дэлхийн аварга, Ази тивийн хошой аварга. Мэргэжлийн рингэнд 30 тулалдаж, 27 ялсан. 2016 оны “Shinobu fighting championship”-ийн 70кг аварга.

2. Н.Чингүнжав - 2017 онд Шүүтбоксын бүх Японы аварга. Мэргэжлийн рингэнд 9 тулалдаж, 8 ялсан. Таеквондогийн улсын 6 удаагийн аварга, 2014 оны шилдэг тамирчин.

3. Б.Алтандөлгөөн - 2018 оны “Shinobu figthing championship”-ийн 60 кг аварга. Мэргэжлийн рингэнд 6 тулалдаж, 6 ялсан.

4. Б.Баттөр - “Shinobu fight night” халз тулааны ялагч. Мэргэжлийн тулаанд 5 тулалдаж, 3 ялсан. Мөн кикбокс болон холимог тулаанаар олон тулаан хийж ялалт байгуулсан.

Ийнхүү манай туршлагатай, ур чадвар өндөртэй тамирчид сонирхолтой халз тулаануудыг үзүүлэх болно.

Япон улсын өрсөлдөгч тамирчид болон бусад тамирчдын оноолтыг тун удахгүй зарлана.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.