Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ

Twitter Print
2018 оны 07-р сар 19-нд 18:28 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2018.07.19/ "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Н.Золбоог хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Цагдаагийн "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, Баянхонгор аймгийн харьяат Н.Золбоо Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн юм.

Мөн тэрбээр чөлөөт бөхийн 125 кг-ын жиндээ барилдаж 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Иван Ярыгины нэрэмжит "Алтан гранпри" болон 2018 оны гуравдугаар сард Улаан-Үд хотод болсон ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа билээ. 

Шинэхэн харцага удахгүй болох Азийн наадамд оролцохоор чөлөөт бөхийн шигшээ багийнхаа бэлтгэлд хэдийнэ гарсан байна.

А.Алтанчимэг

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.