Бид ѳѳрсѳндѳѳ нэн ядаргаатай...

Twitter Print
2018 оны 12-р сар 19-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Бид ѳѳрсѳндѳѳ нэн ядаргаатай. Харсан үзсэн болгоноо ѳѳлж муучлаад л.... Хавь ойрынхоо хүмүүсийн сул талыг ѳѳлѳѳстэй. Ѳрѳѳл бусад нь чамайг шүүмжлэхэд байнга ѳѳрийгѳѳ ѳмѳѳрѳѳстэй. Ѳчнѳѳн учирлаж гуйхад нь мѳнхийн цахлаастай. Ѳѳрийнхѳѳ зѳв гэдэгт тэнэг байтлаа итгээстэй, ѳрѳѳл бусдын учирлалыг сонсохгүй зѳрѳѳстэй. Ѳчнѳѳн цаг хугацааны дараа шалгарсан үнэнд хүртэл хонзогноостой. Заавал давж гарах ѳчүүхэн зүтгээндээ шаналаастай. Дараа нь гэмших гэвч цаг хугацааны урсгалд хожимдоостой.

Бид ѳѳрсѳндѳѳ нэн ядаргаатай. Ѳѳрѳѳ чадахгүй мѳртлѳѳ бусдад том амлаастай. Үнэнд гүйцэгдэхдээ бусдаас дайжин зугатаастай. Харц тулгарах хэрнээ худлаа бүлтрээстэй, харин ѳѳртѳѳ тулгарах бурууг зувчуулаастай. Хүсэл тачаалынхаа тѳлѳѳ ханийнхаа ѳмнѳ гѳлѳлзѳѳстэй. Ѳѳрийгѳѳ зѳвтгѳх учирлал нь аманд нь зэхээстэй. Ѳѳрѳѳ түүнийхээ цаана мѳнхийн шаналаатай. Мэдэмхийрэх атлаа үнэнд гүйцэгдээстэй. Үнэнд гүйцэгдэхдээ худлын ѳмнѳ худлаа инээмтгий. Үйлийн үрийн ѳмнѳ шалдан зогсоод уйлаастай, арчаагүй гэдэг нь.

Бид ѳѳрсѳндѳѳ нэн ядаргаатай. Наанаа мэдэмхийрэх гэвч, цаанаа ѳчүүхэн ашигтай. Тэр л ѳчүүхэн ашгийн тѳлѳѳ бусдад гайхуулаастай. Энэ ертѳнц уужим гэдгийг ухаарахгүй мунхаг. Энд л насаараа мѳнхрѳх юм шиг мулгуу.

Хайр гэдгийг жинхэнээр нь амсаагүй хүйтэн цэвдэг. Харц зѳвхѳн үнэн гэдгийг ойлгодоггүй хуурамч инээмсэглэл. Наанаа баярхах гэвч зохиогүй гоёл дундаа тарчигхан. Дүр эсгээстэй амьдрал дундаа ѳѳрѳѳ тарчлаан.

Зүүдэн дундаа мѳрѳѳдѳх авч аз жаргал гэдэг тэднээс даанч хол. Нэг л ѳдѳр нуурнаас нисэн одох шувуудыг мэдрэхгүй авсан дундаа тарчлан хэвтэнэ. Энэ амьдрал нэгхэн хором гэдгийг тарчлаан дундаа үл мэдрэнэ. Чиний байхгүй ертѳнц хэв хэвээрээ амгалан гэдгийг чи үл мэднэ. Тэнэг чамаар энэ ертѳнц огтхон ч дутахгүй гэдгийг чи авсанд орсон хойноо л ойлгоно. Даанч гунигтай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.