Азийн зуны спортын наадам эхлэхэд 1 сар үлдлээ

Twitter Print
2018 оны 07-р сар 18-нд 17:55 цагт
Мэдээний зураг,

Азийн зуны спортын 18 дахь удаагийн наадам 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта хотод зохион байгуулагдах гэж байна. 4 жилд нэг удаа болдог Азийн наадмыг бага олимп ч гэж нэрлэдэг билээ. Өмнө нь 2014 онд БНСУ-ын Инчонд болж байсан.

Азийн XVIII наадмын 5х5 сагсан бөмбөгийн төрөлд оролцох эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын нэрс тодорлоо.

Эмэгтэй шигшээ багт нийт 24 тамирчин дуудагдаж 2018 оны 5-р сарын 22-ноос эхлэн тасралтгүй, эрчимтэй бэлтгэлээ хийсээр байгаа билээ.

Тэдгээр тамирчдаас 13 тамирчинг эхний байдлаар сонгоод байгаа бөгөөд эцсийн байдлаар 12 тамирчин Азийн наадамд оролцох юм.

Тамирчид:
1. Д. Баянжаргал
2. Б. Алтанзаяа
3. Г. Баярцэцэг
4. Б. Солонго
5. И. Долгор
6. О. Болортуяа
7. У. Энэрэл
8. А. Хулан
9. Э. Ариунтунгалаг
10. Б. Өнөрзаяа
11. М. Булбул
12. Б. Цацрал
13. Б. Эрдэнэ-Отгон

Эмэгтэй шигшээ багийн албаны дарга: Д.Энэбиш

Шигшээ багийн зөвлөх: Д. Энхбаатар /Мон-Пол/

Ерөнхий дасгалжуулагч: О. Баярцогт

Дасгалжуулагч: З. Цолмон

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.