Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн УАШТ Хөвсгөлд болно

Twitter Print
2018 оны 07-р сар 17-нд 18:54 цагт
Мэдээний зураг,

Монголын хөнгөн атлетикийн холбооноос насанд хүрэгчдийн 2018 оны УАШТ-ийг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн тэмцээнд өрсөлдөх Монгол улсын хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчид болох МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Ц.Бямбажав, ойрын зайн шилдэг тамирчин н.Шинэбаяр, эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүтэй тамирчид 10 гаруй хоногийн өмнө Хөвсгөлд очин бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.

Тамирчид нийт эрэгтэй, эмэгтэй 22 зай төрөлд өрсөлдөх юм байна. Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 20-21-ний өдрүүдэд болно.

Энэ жилийн УАШТ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Дэрэн компанийн барьсан мэргэжлийн стандартад нийцсэн тартанан зам дээр явагдахаараа онцлог юм. Монголын хөнгөн атлетикийн холбоо Улсын аварга шалгаруулах тэмцээнээ анх 1985 онд Эрдэнэт хотод зохион байгуулж байжээ. Тэгвэл 33 жилийн дараа энэ спортыг орон нутагт илүү өргөн хүрээнд хөгжүүлэх зорилгоор дахин аялал жуулчлалын гол бүс болсон Хөвсгөл аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Тэмцээнийг МХАХ, Хөвсгөл аймгийн ХА-ын салбар холбоо, аймгийн БТСГ, “Нутгийн аваргууд” спортын дунд сургуулиас хамтран зохион явуулахнээ. Ирэх жил буюу 2019 онд хөнгөн атлетикийн ДАШТ Катарт болно. Энэ тэмцээний зохион байгуулалтын талаар ажлын хэсгийн гишүүд Катарт 8-р сард хуралдах аж.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.