Өргөн талаар морины нуруун дээр дөрөөн дээрээ босоод уралдаж байгаа биш дээ

Twitter Print
2018 оны 07-р сар 17-нд 18:43 цагт
Мэдээний зураг,

Телевизээр энэ наадмын өдрүүдэд 14 том хүн, 2 хүүхэд автын ослоор нас барлаа гэж ярьж байна. Бурхан минь. Машинд суугаа л бол суудлын даруулгаа зүүж сурмаар байна.

Нялх хүүхдээ урд суудал дээр өвөр дээрээ суулгаад хүүхдийн гэдсэн дээгүүр бүсээ бүсэлдэгээ болиоч ээ. Багахан хурдтай яваад огцом тормозлоход л том хүний жин хүүхдийн цээжинд маш их хурдатгалтай болж ирж хүнд гэмтээнэ шүү дээ.

Замын эгнээний талыг нь эзлэн зогсоож зорчих хэсэг дээр машиныхаа хажууд сэльфи хийгээд зогсч байгаа гэр бүл байх юм. Шулуун зам дээр машиныг замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлж хангалттай талбайтай газар зогсоож ослын гэрлээ асааж зогсож сурмаар байна. 

Гэрлээ шилжүүлээд сурмаар байх юм, манайхан зориуд эсрэг урсгалд яваа машины жолоочийн нүдийг гялбуулж осолд оруулж хорлох санаагүй байх аа. Алсын гэрлээ асаагаад мартчихдаг байх. Жаахан анзааргатай мэдрэмжтэй баймаар байна. 

Эвдрэлтэй нарийн зам дээр явдаг улс шүү дээ бид. Ямар өргөн талаар морины нуруун дээр дөрөөн дээрээ босоод уралдаж байгаа биш дээ. Ер нь хөдөлгөөнд оролцоно гэдэг чинь уралдаанд оролцоно гэсэн үг биш биз дээ. 

Хамгийн гол зүйл бол дор бүрнээ амиа л хайрлаж сурмаар байна, тэгвэл эрхбиш, хайртай хүмүүсээ хайрлаж сурах болов уу. За тэр бусдыг хайрлах ч бүр онол, гүн ухааны асуудал болох биз.

Д.Хосбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.