Үерийн гамшигт нэрвэгдсэн Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ

Twitter Print
2018 оны 07-р сар 17-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Япон улсын ихэнх нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, тус улсын баруун хэсэгт оршдог мужуудад үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 180 хүн нас барж, 20 орчим хүн ухаангүй эмнэлэгт хүргэгдэж, одоогоор мэдэгдэж байгаагаар 79 гаруй хүн ор сураггүй алга болоод байгаа билээ.

Үер, хөрсний гулгалтад хамгийн ихээр нэрвэгдсэн Хирошимагийн бүс нутаг болон Эхимэд хамгийн олон хүн нас баржээ. Нийт 13 мужийн 180 хүний амь үрэгдсэнээс 67 нь Хирошима мужаас, Эхиме мужид 26 хүн, 56 нь Окаяама мужууд хамгийн их хүн нас баржээ. Сураггүй алга болсон 79 хүний 41 нь Хирошима мужаас, 32 нь Окаяама мужаас байна хэмээн мэдээлжээ.

People wait to be rescued on the roof of a house in Kurashiki, Okayama prefecture.

Үер болон хөрсний гулгалтад нэрвэгдэн, аюулд орсон хүмүүсийг авран хамгаалах ажиллагаа үргэлжилж байна. Хэдэн зуун орон сууцны байшин үерт автан урсч, олон сая хүн орон гэргүй болжээ.

Japanese military personnel evacuate residents in Kurashiki, Okayama prefecture.

Тэгвэл үерийн гамшигт нэрвэгдсэн хүнд хэцүү энэ цагт Япон улсад Монгол улс тусламжийн гараа сунгажээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр /2018.07.16/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзан, Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.

Сайд Д.Цогтбаатар “гамшигийн улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж, их хэмжээний  хохирол учирсанд монголчууд бид ихээхэн сэтгэл өвдөж, санаа зовниж байна. Хэдхэн хоногийн өмнө Гамшгийн асуудлаарх Азийн сайд нарын ээлжит бага хурал Улаанбаатар хотноо болох үеэр улс орнууд гамшгийн эрсдлийг гагцхүү бүгдээрээ хамтдаа байж даван туулах тухай ярилцсан билээ. Энэ талаар хэлэлцээд удаагүй байтал Япон Улсад үерийн гамшиг тохиолдлоо. Бидний хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг дахин мэдэрч байна” гээд монголчууд бүгдээрээ хүнд хэцүү цагт япон анд нөхдүүддээ сэтгэлийн дэм өгөхийг чин сэтгэлээс хүсч байгааг дурдав. Элчин сайд М.Такаока Монгол Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэгт чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлээд “Энэ нь Монгол, Японы бат бэх найрамдлын илэрхийлэл юм” гэдгийг онцлов.

Үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нараас Япон Улсын төр, засгийн удирдлагад эмгэнэлийн утас тус тус илгээгээд байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.