Мбаппе ДАШТ-ий бүх орлогоо сайн үйлсэд хандивлав

Twitter Print
2018 оны 07-р сар 17-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн аварга 19 настай франц довтлогч Килиан Мбаппе ДАШТ-ий бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ. “Эх орныхоо төлөө талбайд гарсаныхаа төлөө мөнгө авах ёсгүй. Харин ч нэр төрийн хэрэг байх ёстой” гэж үздгээ тэрбээр өмнө нь өгүүлж байсан.

Мбаппе ДАШТ-ий тоглолтод гарах бүртээ 20 мянган еврогийн урамшуулал авч байжээ. Мөн үүн дээр долоон тоглолтод оролцож дөрвөн гоол оруулсаны урамшуулал, дэлхийн аварга болсоны урамшуулал нэмэгдээд нийтдээ 490 мянган еврог хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир спортод хамруулах сайн үйлсийн аянд хандивласан байна.

Р.Гэгээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • saran.iran

      (5.74.178.197) 2018-07-17 17:29
      • 0
      • 0

      Sain uguumur setgeltei zaluu yumaa.bid ulger duurailal awah yostoi

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.32) 2018-07-17 10:38
      • 0
      • 0

      Аргагүй өөр юмаа. Монгол бөхчүүд цол авах хор найраа хахуулийн мөнгөө нутгийн компани аж ахуйн нэгжүүдийг улс төрчидөөр дарамтлуулж гаргуулна. бэлтгэл нэртэй зусланд шалхайсан биеэ наранд шарах зардалаа мөн бусдаар даалгана. бай шагналын мөнгө малгайн араас унжуулсан зохиомол даавуун тэмдэгээ байнга булаалдаж чамлана. одоо бүр түмний хөрөнгөөр боссон ганц дугуй байшинг булаалдаж нийгмийг хагаралд түлхэнэ. бузартай шаарнууд шүү

      Хариулах

    • Зочин

      (166.216.165.130) 2018-07-17 09:12
      • 0
      • 0

      Manai buhchuud iim boloosoi

      Хариулах