
Премьер лигийн шинэ улирал өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд эхэлсэн билээ. Эхний торгийн хамгийн сонирхолтой тоглолт Тоттенхам болон Манчестер Сити багуудын хооронд болж Тоттехам өрсөлдгчөө 1:0 харьцаатай талбайдаа буулган авлаа.
Тус хоёр багийн тоглолт Тоттенхам клубын талбайд явагдлаа. Манчестер Сити клубээс энэ зуны наймаа Английн лигийн хамгийн өндөр үнэтэй тоглогч болох Жэк Грилиш талбайд гарсан юм.
Харин хойд Лондоны багийн хувьд довлогч Харри Кейн нь талбайд гараагүй билээ. Тоглолтын цор ганц гоолыг Тоттенхам клубээс Стивен Бергевиний дамжуулалтаар Сон Хён Мин 16-ийн гаднаас зүүн хөлийн хүчтэй цохилтоор оруулжээ. Улмаар хоёр баг гоол оруулж чадалгүй явсаар тоглолт өндөрлсөн юм.
Тоглолтын шилдгээр нэрлэгдсэн Сон Хён Мин тоглолтын дараа “Мэдээжийн хэрэг бид шинэ улирлаа сайн эхлүүлэхийг хүсч байсан. Эцэст нь хэлэхэд фенүүд тоглолтод гайхалтай нөлөө үзүүлсэн. Бүгд энэ гурван оноог авахын тулд маш их хичээсэн. Ман Сити бол одоогоор дэлхийн хамгийн шилдэг баг.
Энэ хожил улирлын эхэнд бидний хувьд маш их ач холбогдолтой гэж бодож байна. Бид зүгээр л гайхалтай сайн тоглоллоо. Ман Сити бол үнэхээр сайн баг гэдгийг бид мэднэ. Бид үнэхээр сайн бэлтгэсэн, улирлын өмнөх бэлтгэлээ шаргуу хийж, талбай дээр үүнийгээ харуулсан. Бид маш сайн ажилласан, бид гайхалтай ажилласан" хэмээн хэлжээ.
Тоттенхам клуб дараагийн тойрогт Нуно Эсприто Сантосын хуучин удирдаж байсан Волверхамптон клубын эсрэг хийх бол Манчестер Сити клуб лигийн шинэхэн цэрэг Норвич Сити багтай тоглоно.
Эх сурвалж: ESPN
Дэлгэрмаагийн Баасанжаргал
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.