Сэтгэл санааны хүчирхийлэл хэрхэн илэрдэг вэ?

Twitter Print
2021 оны 05-р сар 10-нд 15:34 цагт
Мэдээний зураг,

Сэтгэл санааны хүчирхийлэл

Чи иймхэн юмыг хийчихэж чадахгүй байна уу? Эр юм байж...? Чамайг явбал би амиа хорлоно шүү! Чи ирэхгүй бол би хүүхдүүдийг чинь...! Хүүхдүүдээ бодоод тэвчих ёстой! гэх мэт үгсийг та хэн нэгнээс сонсож байсан уу? Эсхүл таны дотны хэн нэгэнд хүн хэлж байсан уу?

Энэ бол сэтгэл санааны хүчирхийллийг илэрхийлэх шинж тэмдэгүүдийн нэг хэсэг юм. Хэн нэгнийг хэл амаар доромжлох, үл тоомсорлох, хэт өмчлөх гэх мэт олон янзын хэлбэрээр илэрч болно.

Сэтгэл санааны хүчирхийллийн ноцтой шинж тэмдгүүдийг та магадгүй мэдэж байгаа байх. Гэхдээ хөнгөн хэлбэрийн сэтгэл санааны хүчирхийлэлд байгаа хүн тэр бүр өөрийгөө мэддэггүй байх талтай.

Сэтгэл санааны хүчирхийлэл нь тухайн хүнийг айлгах, хянах, тусгаарлах зорилготой үйлдэгддэг.

Хүчирхийлэгч нь таны хань, хамтрагч, эцэг эх, асран хамгаалагч хэн ч байж болно. Ямар холбоо, хамааралтай байхаас үл хамааран хэн ч хүчирхийллийг хүртэх ёсгүй бөгөөд энэ нь хохирогчийн буруу биш юм.

Сэтгэл санааны хүчирхийлэл дараах байдлаар илэрч болно:

• Таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулах зорилготогоор таныг доромжлох, үл тоомсорлох, шүүмжлэх,

• Таны сул талыг ашиглан таныг сэтгэл санааны гутралд оруулах

• Таныг өөрийн эрхшээлд байлгахын тулд таныг буруутгах, үгүйсгэх,

• Хүчирхийлэгчид өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийн хэрэгцээг таныхаас дээгүүр тавих хандлагатай байдаг. Таныг өөрөөсөө илүү хамааралтай болгохын тулд та болон таны ойр дотны хүмүүсийн дундуур орж, харилцааг тань багасгах оролдлого хийнэ.

• Таны хийдэг бүх зүйл таны хүчирхийлэгчийн зан авирын хариу үйлдэл болж хувирна. Та өөрөөр юуг яаж хийхийг мартсан байна.

ТЭГВЭЛ БИД ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрэв та сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байгаа энэ харилцаагаа дуусгавар болгох ёстой. Хэн ч хүчирхийлэлтэй амьдралаар амьдрах ёсгүй.

Хэрэв та бие махбодийн болон бусад хүчирхийлэлд өртөх вий гэж айж байвал, хамгаалалтанд орохыг хүч байвал цагдаагийн ерөнхий газрын 102, хүчирхийлэл мэдээлэл, гомдлыг 107, хүүхдийн хүчирхийллийн 108 дугаарууд руу залгаарай.

Хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх албагүй. Хүчирхийлэл үйлдэгчтэйгээ учраа олох гэж битгий яараарай. Та түүнд туслахыг хүсч байж болно, гэхдээ мэргэжлийн хүний туслалцаагүйгээр та тусалж чадах эсэхээ бодох хэрэгтэй.

Хувийн хил хязгаарыг тогтоож, хүчирхийлэлд хариу өгөхгүй, хэрүүл маргаанд бүү оролцоорой. Хүчирхийлэл үйлдэгчтэй аль болох харилцаа холбоо тогтоохгүй бай.

Харилцаагаа дуусгавар болго. Боломжтой бол бүх харилцаа холбоогоо таслаарай. Дууссан гэдгийг ойлгуулаад эргэж харалгүй явах хэрэгтэй, цаашдаа эрүүлээр давж гарахад тань туслах мэргэжлийн зөвлөх, эмчээс туслалцаа аваарай.

Өөртөө эдгэрэх цаг гарга. Дэмждэг найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо бариарай. Хэрэв та сургуульд сурч байгаа бол багш эсвэл удирдагч, болон өөрийн зөвлөхтэйгээ ярилцаарай.

Хэрэв та гэр бүлтэй, үр хүүхэдтэй эсвэл эд хөрөнгийн асуудалтай бол харилцаагаа дуусгах нь илүү төвөгтэй байх болно. Хэрэв тийм бол хуульч, өмгөөлөгчид хандаарай.

Эх сурвалж: Caritas Mongolia

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.12) 2014-03-30 15:07
      • 0
      • 0

      Ene said chin arai ch buxel ulsiig maani tuluuluj xelsiin bish bizdee?

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.1) 2014-03-21 07:49
      • 0
      • 0

      Бvхэл бvтэн улсыг телеелж ийм дурак байр сууриа илэрхийлдэггvй юм. Гэж л хэлээд бна. Энэ боловсролгvй сайд нээрээ болимоор юм. Ичмээр байдлаар еерийгее тоож, ичмээр байдалд еерийгее оруулсаар vнэ цэнээ алдлаа. Хvмvvс шоолдог болжээ,

      Хариулах

    • Зочин

      (183.81.169.20) 2014-03-20 16:55
      • 0
      • 0

      юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй, ямар ч утгагүй юм бичсэн байх юм. анализ хийх гээд ч байгаа юм уу, эргэлзээд ч байгаа юм уу. түүх хэлээд ч байгаа юм уу бүү мэд. хэрэг алга!

      Хариулах