Н.Батсуурь ес даван түрүүлж, улсын аварга цолтон боллоо

Twitter Print
2018 оны 07-р сар 12-нд 21:00 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх, улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, Монгол улсын 23 дахь аварга боллоо.

Тэрбээр 2014 оны улсын баяр наадамд улсын гарьд Ш.Жаргалсайханаар ес давж түрүүлэн арслан цолны болзол хангаж байсан. Тэрбээр ийнхүү улсынхаа баяр наадамд хоёрдахь удаагаа түрүүлж улсын аварга цолтон боллоо. 

Түүнтэй үзүүр түрүү булаалдсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

/Шинэхэн аварга Намсрайжавын Батсуурь 1987 онд төржээ. Түүний хувьд гурван үеийн бөх удамтай. Н.Батсуурийн өвөө Жотойн Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах химийн ухааны доктор, профессор, самбын ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпийн хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан юм./

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаан бөх тав давж начин цолны болзол хангасан бол гурван бөх зургаа давж харцага цолны болзол хангалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин болсон бөхчүүд:

  1. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, “Өрмөн уул” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх Баярсайханы Батжаргал

  2. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Тавантолгой” ХК, Онцгой байдлын Ерөнхий газрын бөх Шоовдорын Дарханбат

  3. Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх Цогбадрахын Бямба-Очир

  4. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Сод монгол” групп, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх Дашзэвэгийн Амаржаргал

  5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, ТЭЦ-4 ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 435-р ангийн бөх Батбаярын Даваа-Очир

  6. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага болсон бөхчүүд:

  1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх Шарын Мөнгөнбаатар

  2. Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн

  3. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.