Гурван бөх харцага цол хүртлээ

Twitter Print
2018 оны 07-р сар 12-нд 19:13 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтохоор зургаа давж, Монгол Улсын харцага цолны болзлыг хангалаа. Тэрбээр тавын даваанд Улсын харцага Б.Бат-Өлзийг өвдөг шороодуулсан юм.

Мөн Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэн харцага цолны болзлыг хангалаа. Тэрбээр улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давлаа.

Тэднээс гадна Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар Харцага цол хүртлээ. Тэрбээр Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Улсын харцага А.Цацабширыг өвдөг шороодуулж, Улсын харцага цолын болзол хангалаа.

ЗУРГААГИЙН ДАВАА:

Улсын аварга Ч.Санжаадамба – Аймгийн хурц арслан Б.Батжаргал

Аймгийн хурц арслан Ш.Дарханбат – Улсын аварга С.Мөнхбат

Улсын арслан Н.Батсуурь – Аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир

Аймгийн арслан Д.Амаржаргал – Улсын арслан Ц.Содномдорж

Улсын гарьд Н.Ганбаатар – Аймгийн арслан Т.Бэгзсүрэн

Аймгийн арслан Б.Даваа-Очир – Улсын заан Н.Жаргалбаяр

Улсын харцага А.Цацабшир – Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар

Цэргийн арслан Д.Цэрэнтогтох – Аймгийн хурц арслан Н.Золбоо

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат,  аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарыг давж, шөвгийн дөрөвт үлдлээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдоржийг давсанаар шөвгийн дөрөвт үлдэж байна.

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэнгээр, Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоогоор тус тус долоо давж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.