Есөн бөх улсын начин цол хүртлээ

Twitter Print
2018 оны 07-р сар 12-нд 15:54 цагт
Мэдээний зураг,

Үндэсний их баяр наадмын тавын даваанд аймаг, цэргийн цолтой  10 бөх барилдсанаас ес нь улсын начин цолны болзол хангаад байна.

Начин цолны болзол хангасан бөхчүүдийг танилцуулья:

Б.БАТЖАРГАЛ – Сүхбаатар аймгийн Асгат сум, “Өрмөн Уул” ХХК, “Жавхлант” дэвжээ

Ш.ДАРХАНБАТ – Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат “Таван толгой” ХК, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, Өмнөговь аймгийн ОБГ

Д.ЦЭРЭНТОГТОХ – Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, Зэвсэгт хүчний 339 анги, “Алдар” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээ

Д.АМАРЖАРГАЛ – Булган аймгийн Гурванбулаг сум, “Булган хангай” дэвжээ, “Сод Монгол” групп, Зэвсэгт хүчний 034 анги

Ш.МӨНГӨНБААТАР – Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Зэвсэгт хүчний 013 анги, “Алдар” спорт хороо, “Монгол шуудан” ХК

Б.ДАВАА-ОЧИР – Хөвсгөл аймгийн Их уул сумын харьяат, “ТЭЦ-4” ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, ШШЕГ-435 анги

Т.БЭГЗСҮРЭН – Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Даян” дэвжээ, “Хаан Даатгал” ХХК, Зэвсэгт хүчний 325 анги

Н.ЗОЛБОО  - Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их Богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сан

Ц.БЯМБА-ОЧИР – Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, ХЦ-0208 анги, Налайх

ТАВЫН ДАВААНЫ ОНООЛТЫГ ТАНИЛЦУУЛЬЯ: 

Улсын дархан аварга Г.Өсөхбаяр – аймгийн хурц арслан Б.Батжаргал

Аймгийн хурц арслан Ш.Дарханбат – улсын аварга Г.Эрхэмбаяр

Улсын аварга Ч.Санжаадамба – улсын харцага Н.Батзаяа

Улсын харцага Ө.Даваабаатар – улсын аварга С.Мөнхбат

Улсын арслан П.Бүрэнтөгс – цэргийн арслан Д.Цэрэнтогтох

Улсын начин Д.Амарсайхан – улсын арслан Н.Батсуурь

Улсын арслан Э.Оюунболд – аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир

Улсын начин Э.Ванданцэрэн – улсын арслан Ц.Содномдорж

Улсын гарьд Н.Ганбаатар – аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү

Аймгийн арслан Д.Амаржаргал – улсын гарьд Б.Гончигдамба

Улсын заан М.Өсөхбаяр – аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар

Аймгийн арслан Б.Даваа-Очир – улсын заан Б.Батмөнх

Улсын заан Н.Түвшинбаяр – аймгийн арслан Т.Бэгзсүрэн

Улсын начин Д.Тамир – улсын заан Н.Жаргалбаяр

Улсын харцага А.Цацабшир – улсын начин Ч.Хөхчирэнгэр

Аймгийн хурц арслан – Н.Золбоо – улсын харцага Б.Бат-Өлзий

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.