Хөхөө шалгаж хэвшсэнээр хөхний хавдар үүсэх аюултай сэргийлж чадна

Twitter Print
2018 оны 07-р сар 11-нд 22:43 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах дааврын эм хэрэглэх, үр хөндүүлэх, сарын тэмдэг алдагдах зэрэг сөрөг үзэгдэлүүдээс үүдэн хөхний булчирхайн сувгийн эд эсийн бүтэц өөрчлөгддөг байна.  Үүнийг цаг тухайд оношлуулаагүйгээс хөхний хавдар үүсэх эрсдэлд орох нь бас л түгээмэл гэж хэлж болно. Тиймээс хөхөндөө үзлэг хийж сурснаар эмгэгийг эрт илрүүлж, цаг тухайд нь эмнэлгийн тусламж авах ач холбогдолтой.

Сар бүр хөхөө шалгаж хэвшвэл ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг хялбархан мэдэж болно. Үүнийг анхаарахгүй орхивол хөхний хавдар үүсэх аюултай юм.

Хөхийг шалгах дараалал

Сарын тэмдэг дууссаны дараах хоёроос гурав хоногт хөх зөөлөрч, хэвийн байдалдаа орсон байдаг тул тэр үед шалгана. 

  1. Толины өмнө зогссон хэвээр, хоёр гараа толгойныхоо ард авна. Дахин овойж, хонхойсон, арьс нь ямар нэг байдлаар өөрчлөгдсөн хэсэг байгаа эсэхийг ажиглаж, өмнөх сарынхтай харьцуулна. Биеэ бүсэлхий хүртэл нүцгэлээд, толинд харна. Гараа биеийн дагуу унжуулж, толинд харан хөхөн дээр овойж, хонхойсон, эсвэл арьс нь ямар нэг байдлаар өөрчлөгдсөн хэсэг байгаа эсэхийг хар.

  2. Хоёр хөхний толгойг долоовор, эрхий хуруугаар ээлжлэн зөөлөн чимхэн, ямар нэгэн шингэн зүйл гарч байгаа эсэхийг үз.

  3. Хоёр гараа ташаандаа авна. Мөр, далаа урагшлуулж, дахин ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Баруун гараа толгойныхоо ард авна. Зүүн гарын хурууны өндгөөр баруун талын хөхийг зөөлөн, дараа нь арай чанга тэмтэрч, ямар нэг зангилаа /бэрсүү/ байгаа эсэхийг шалгана.Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог, шулуун шугамаар, эсвэл од маягаар төвөөс зах руу гурван чиглэлийн аль нэгийг сонгож, иллэг хийж болно.

  4. Хөх, суганы хонхор хоорондын, мөн хоёр хөхний хоорондын зайг шалгана. Хэрэв хангалттай шалгасан гэж үзвэл нөгөө хөхөө дээрх дарааллын дагуу шалгана.

Хэрэв хөхөнд дараах өөрчлөлт гарвал эмчид заавал хандах хэрэгтэй.

  1. Бэрсүү тэмтрэгдэх

  2. Хөхний хэлбэр өөрчлөгдөж, арьс хонхойж татагдах

  3. Цусархаг, идээрхэг ялгадас гарах

  4. Арьсны өнгө өөрчлөгдөж, хавдах

  5. Арьс улайж өөрчлөгдөх

  6. Хөхний толгой орчим хөндүүрлэх

  7. Хөх нэлэнхүйдээ чинэрэх \энэ шинж тэмдэг хөхүүл эхэд илрэх тул тоохгүй орхигдуулдаг талтай

​tipmonos.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.