Наадмын нээлтийн тоглолт жаахан нүсэр, зохиомж, найруулага нь хүндэдчихэв үү дээ...

Twitter Print
2018 оны 07-р сар 11-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Дөнгөж цаг гаруйхны өмнө Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн их баяр наадмын нээлтийн ажиллагаа дуусч, хүчит бөхийн нэгийн даваа эхлээд явж байгаа билээ.

Өнөөдөр өглөөний 11:00 цагаас эхэлсэн нээлтийн ёсолгоог Ерөнхийлөгч Х.Баттулга нээж хүндэтгэлийн үг хэлж, залгуулан Монгол Улсын төрийн дууллыг даган дуулснаар нээлтийн ёслолын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн билээ. Ингээд Ерөнхийлөгч хүндэтгэлийн байрандаа очиж сууснаар “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн туульсын жүжгийн зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Б.Цогнэмэхийн зохиолыг нь бичиж, Төрийн шагналт Улсын драмын Эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатарын найруулан тавьсан энэ удаагийн баяр наадмын нээлтийн ёслолын тоглолт албан ёсоор эхэлсэн билээ.

Өглөөгүүр хур бороо сүйдтэй ширүүн шидлээгүй тул нээлтийн ёслолын тоглолтод залагдан оролцсон олон зуун уран бүтээлчид, бусад газруудаас уригдаж ирсэн залуус, эмэгтэйчүүд бүх л чадлаараа зүтгэснийг хэлэх ёстой. Ялангуяа морь унан Цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээг тойрон давхилдах циркчид болон бусад уран бүтээлчид Монгол хүний тэвчээр зоригийг Цэнгэлдэхийг дүүргэн цугласан гадаад, дотоодын үзэгчдэд бүх л чадлаараа дэлгэн үзүүлсэн гэж хэлж болно.

Харин энэ удаагийн нээлтийн ёслолын тоглолтын зохиолыг “Тэнгэрийн хүү” Б.Цогнэмэх маань арай хэтэрхий нүсэрдүүлээд биччихэв үү, аль эсвэл Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар хэтэрхий их зарлаганд санаа зовохгүйгээр дур мэдээд шийдчихсэн юм болов уу.

Ямартай ч Цэнгэлдэх дүүрэн цугларсан гадаад, дотоодын үзэгчдэд хэтэрхий олон уран бүтээлчид нэг дор овоорсон, бас ар араасаа залгуулаад нүсэрдүүхэн үзүүлбэрүүдийн цуглуулгыг хоёр цаг гаруй хараад суухаар сүүлдээ дусал дуслаар шиврэх бороотой зэрэгцэн үг сүггүй уйдааж, бушуухан дуусаасай гэх юмуу, “Эдгээр олон хүнийг нэг дор ингэтэл нь бужигнуулж байхаар арай нэг цомхон, утга учиртай үзүүлбэр үзүүлж болдоггүй л юм байх даа” хэмээн толгойгоо савчих үзэгчид ч нэлээн гарсан байхыг үгүйсгэх аргагүй санагдсаныг шулуухан хэлчихье.

 

Ерөнхийдөө жил жилийн баяр наадмын нээлтийн ёслолын тоглолт заримдаа арай л нүсэрдэж, хэтэрхий олон бүжигчин, бусад янз бүрийн мэргэжлийн хүмүүсийг нэг дор овооруулснаас болж хоёр цаг хэртэй бужигналдах нээлтийн ёслолын тоглолт сүүлдээ аль ч үзэгчийг жаахан уйдааж, хашраагаад байдаг бол энэ жилийнх бүр арай л хачирхалтай нүсэр болчихлоо. Ялангуяа Цэнгэлдэх тойрон эргэлдэх 12 жилийн амьтдын ур дүй, хийц муутай бүдүүлэгдүү баримал, таван хошуу малын дүрд хувирсан хүүхдүүдийн хувцас тун ч болхи болон Цэнгэлдэхийн баруун өмнөх хэсэгт зассан тайзан дээр уран бүтээлээ толилуулах дуучид, хөгжимчдийн тоглолт ч зарим үед хэтэрхий их савалж, чичрэн үзэгчдийн сонсголыг цочроож байсныг ч хэлчихэд буруудахгүй. 

Лав л миний тооцоолсноор өнөөдрийн нээлтийн ёслолын тоглолтод 2500-аад бүх насны хүмүүс оролцох шиг болсон. Мэдээж найруулагчийн зүгээс тэднийг аль болох хурдан, шалмаг хөдөлгөөнтэй байж өөрсдөд нь оногдсон тоглолтыг үзэгчдэд толилуулахыг шаардсан нь тодорхой. Нэг л их талбай дүүрэн сүлжилдэн амьсгаадтал гүйсэн хүмүүс.

Тоглолтын сүүлийн хэсэгт Монгол орны уул уурхайн баялаг болон цахилгаан эрчим хүч, газар тариалан, тэр ч байтугай Зил-130, трактор дээр пижигнэтэл бүжиглэх залуусын тоглолтыг хараад “Энэ ч бүр хэтэрхий задгайрсан зохиол, найруулага болчихлоо доо” хэмээн бодогдож, бөхийн нэгийн даваа эхлэхийн өмнөхөн тэвчээр барагдаад Цэнгэлдэхээс гарсан билээ. Тэгээд Цэнгэлдэхийн гадуур над шиг л эргэлдэх түмэн олонтой мөргөлдөх, шүргэлдэх зэрэгцэж явсаар наадмынхаа хуушуурыг хүртэж, хажуугаар нь харин овоо дориун айраг хоёр литрийг уучихаад ажил руугаа шулуухан ирээд үүнийг тэрлэж сууна.

Магадгүй арай л нүсэрдсэн, хэтэрхий олон хүнийг нэг дор овооруулсан баяр наадмын нээлтийн ёслолын тоглолтын талаарх миний бодол зарим хүнд таалагдахгүй, зохиолыг нь бичсэн Б.Цогнэмэх андыгаа болон түүнийг нь найруулсан найруулагч Н.Наранбаатар нар руу шулуухан дайрсан юм шиг санагдаж болох л юм. Гэхдээ миний хувьд наадмын нээлтийн ёслолын тоглолтын зохиолыг бичсэн анд Б.Цогнэмэх болон түүний найруулагч Н.Наранбаатар нарыг муучлах, гоочлох гэсэн өчүүхэн ч бодол, санаа байхгүй.

Харин түүний оронд арай хэтэрхий нүсэр зардал гаргачихав уу даа, арай ч нүсэр тоглолт болчихов уу даа гэдгийг л хэлэхийг хүссэн гэдгээ тэмдэглэн хэлье. Тэрчлэн эрхэм уншигчдаасаа  “Авах гээхийн ухаанаар хандаарай” хэмээсэн гуйлтаа ч дайчихъя...

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ariun

      (103.57.93.93) 2018-07-11 23:24
      • 0
      • 1

      Yag unen Eruusuu taalagdaagui,

      Хариулах

    • Talarhahgch

      (27.123.214.92) 2018-07-11 23:02
      • 0
      • 1

      Bayariin neelt mash goyo utga tegelder bolson, zohiolch, nairuulagchid bayar hurgie! Yuch hiij chaddaggui humuus l busdiig shuumjleh duryai baidgiim.

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.119) 2018-07-11 20:29
      • 0
      • 2

      Нээлт үзэх юмтай,атарын аян,ёс журам түүхээ сэргээн сануулсан,хөгжлөө харуулсан дажгүй.Техник цахим ертөнцийн эрин үе юм чинь техникийн прогромм,дэвшлийг сайн ашиглах хэрэгтэй байх гэж бодогдлоо

      Хариулах

    • зочин

      (122.201.31.246) 2018-07-11 20:16
      • 0
      • 3

      наадмын нээлт сайхан боллоо.

      Хариулах

    • зочин

      (202.179.26.88) 2018-07-11 20:04
      • 0
      • 1

      сэтгүүлчтэй санал нэг байна, нээлт эхлээд аятайхан болж байснаа сүүлдээ хэт сунжраад залхаад үзэхээ больсон. Энд дараагийн наадам найруулах хүн анхаармаар, наранбаатар дараа найруулахгүй гэж тв-ээр ярьсан. хэт сайн болгох гээд жаахан тарамдуулчих шиг л боллоо

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.2) 2018-07-11 19:57
      • 0
      • 1

      Гоё юм хийх гэж маш их хичээсэн нь харагдаж байна. Гэхдээ л төрийн их баяр наадам шүү дээ... малын баг нтр ...нэг бишээ

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.95) 2018-07-12 10:21
      • 0
      • 0

      Bas porter

      Хариулах

    • Ариук

      (103.57.93.195) 2018-07-11 19:02
      • 0
      • 2

      Сайхан нээлт боллоо. Хүн болгоны сэтгэлд тааруулна гэж юу байх вэ. Түүхээ мэдүүлсэн сайхан зохиолтой нээлт боллоо. Зууны их бүтээн байгуудалт Эрдэнэт үйлдвэрээ л оруулсангүй

      Хариулах

    • Зочин

      (59.153.87.204) 2018-07-11 18:50
      • 0
      • 2

      Наадмын нээлт сайхан болсоон.Уйдах завгүй л үзлээ.Өндөр мэдлэг боловсролтой хүмүүс л уйдсан юм байлгүй дээ.Ард түмэн хотлоороо уйдаагүй байх аа.Түүх уламжлал ёс заншлаа харуулсан зохиол болжээ.Соц агуулгыг яаж ч шүүмжилсэн бид дайраад өнгөрсөн нь үнэн түүх ээ.Монгол орон ингэж л хөгжсөн үнэн түүхийг харуулсан байна Баярлалаа.Монгол ухаантан зохиолч найруулагч урлагийнхандаа.

      Хариулах

    • Эмэгтэй

      (202.9.42.9) 2018-07-11 18:49
      • 0
      • 1

      Наадмын нээлт маш гоё болсон

      Хариулах

    • zochin

      (27.123.214.116) 2018-07-11 17:41
      • 0
      • 0

      Sotsialist aguulga gedgees aij bgaa humuus baruunii tejeevruud etseg eheesee aij bgaa gesen ug.Yag onoodor bol ardiin huvisgal yalj mandsan odor.Ikh tulgar tor baiguulagdsan odor ni ch bish.Huvisgaliin yalaltiin tuuhiig darah gesen guivuulga.Ardiin huvisgal yalj ekh oron yaj hogjsoniig l haruulah heregtei

      Хариулах

    • MGL

      (86.49.237.69) 2018-07-11 17:33
      • 0
      • 1

      Bayr naadmiin udur uramgui ug shidlexee bolioche ajilgui xun ardaas ni muu yaridag gj unen ug yma....Unuu tsagt uux tuux uv soeloo medxee bolij araatnaas dor avirlaj bga xumuus uzej arai judagtai ni aliv saixnaar xuleen avch taalan soerxson bxoo Ta buxen sxan naadarai

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.254) 2018-07-11 17:32
      • 0
      • 1

      ямар гоё зохиомжтой болоо вэ наадмын нээлт их сайхан боллоо сэтгэл хангалуун бна

      Хариулах

    • Zochin

      (1.250.237.196) 2018-07-11 17:24
      • 0
      • 1

      Arai nyser bn muu bolloo

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.133) 2018-07-11 17:18
      • 0
      • 1

      Үнэндээ ичмээр болхи, бүдүүлэг, социалист агуулгатай нээлт. Хүмүүсийг тэгж дэрдийтэл гүйлгэж байх ямар хэрэг байнаа.

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.133) 2018-07-11 16:54
      • 0
      • 2

      Yumiig dandaa shuumjilj goochilj baidag bolchihson setgeld ni taarah yum negch baidaggui hetsuu humuus yumaa alivaa zuiliig saihnaar huleej avj bolddoggui yumuu saihan l baina shuudee

      Хариулах

    • Нэгэн иргэн

      (124.158.107.85) 2018-07-11 16:50
      • 0
      • 2

      Энэ сэтгүүлч шүүмжилж, муучлах биш харин үнэнийг л бичсэн санагдлаа. Хаа очиж харин ч энэ сэтгүүлч суугаад бичвэл биччих байх шүү. Зөв л зүйл бичсэн байна гэж мийни хувьд бодож байна даа.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.95) 2018-07-12 10:22
      • 0
      • 0

      Зөвөө зөв. Мэдээж энэ аливаа зүйлийг сайжруулах гэсэн хүний бодол

      Хариулах

    • зочин

      (49.0.218.76) 2018-07-11 16:45
      • 0
      • 2

      Уучлаарай сэтгуулчээ. нээлт маш гое болсон. та ийм юм бичихээ больчих за юу. утга тегелдер мааш гое болсон шуу. битгий шуумжил. еерее бол чадахгуй ш дээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.187.10) 2018-07-11 16:09
      • 0
      • 2

      Санал нэг байна, 12 жилийг тийм нүсэр утгагүй үзүүлэх хэрэггүй байсан, таалагдаагүй

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.95) 2018-07-12 10:23
      • 0
      • 0

      Харин тм. 12 жилээ ядаж портeроор биш орчин үeийн байдлаар үзүүлж болно

      Хариулах

    • Zochin

      (66.181.184.11) 2018-07-11 16:08
      • 0
      • 2

      Saihan bolloo. Umiig sain talaas ni harj surmaar bna daa heleh amarhan hiih hetsuu.

      Хариулах