М.Энхболд та Монгол төрийн дууллыг хүндэтгэж болохгүй юу...

Twitter Print
2018 оны 07-р сар 10-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монгол төрийн далбааны өдөр билээ. Тиймээс ч Д.Сүхбаатарын талбайд цэргийн парад болж, бороо асгарсан тэнгэрийн дор Монголын төрийн гурван өндөрлөг ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулга гадуураа цув өмсөлгүй зогсч төрийн сүлд дуулал, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлсэн билээ. Тухайн үед Д.Сүхбаатарын талбайд төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэхээр олон хүн цугларсан байсны дунд гадаадын жуулчид ч хангалттай олон харагдаж байсан. Түүнчлэн Монголын төрийн гурван өндөрлөгийн баруун зүүн ар талд Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа дэлхийн олон орны Элчин сайдын яамны ажилтнууд хүрэлцэн ирж Монгол төрийн далбааны өдөрт хүндэтгэл үзүүлж харагдсан. Тэгвэл талбайн зүүн талаар гадаадын олон арван жуулчин байраа эзэлж, Монгол цэргийн парадыг ихэд сонирхоцгоож байсан.

Тухайн үед Д.Сүхбаатарын талбайд бороо асгарч, тэнгэр нэлээн бүрхэг байсан болохоор нэлээн сэрүүхэн байсан билээ. Тийм ч болохоор гадны жуулчдын олонхи нь нэлээн дулаалсан, бас борооны шүхэр барьцгаасан харагдсан. Харин Монголчуудын хувьд хур бороонд төдийлөн ажирдаггүй, даарч бээрээд байх нь гайгүй болохоор олонхи нь ихэд нимгэн хувцастай ирцгээсэн харагдсан. Энэ бүхний өгүүлсэний учир нь Монгол төрийн дуулал эгшиглэх үед төрийн гурван өндөрлөгийн хоёр нь буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар баруун гараараа зүрхэн тус газраа дарж хүндэтгэл үзүүлж байсан бол тэдний зүүн хойно зогсож байсан бор цувтай нэгэн гадаадын Элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан мөн л баруун гараа зүрхэн тус газраа байрлуулж, Монгол төрийн дууллыг хүндэтгэж байгаа нь сэтгэлд дотно, дулаахан харагдаж байсан.

Гэтл Монголын төрийн гурван өндөрлөгийн нэгэн, УИХ-ын дарга М.Энхболд ер юм болсон шинжгүй, хар өнгийн цувныхаа цаана жишим ч үгүй зогссоор төрийн дууллыг дуусгаж харагдсан. Уг нь энэ хүн хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын дарга, Монголын төрийн гурван өндөрлөгийн нэгний хувьд бороон дунд нижигнэж байгаа төрийн дууллаа хүндэтгэн гараа зүрхэн дээрээ авч болмоорсон. Тэгээд ч Монголын төрийн гурван өндөрлөг нэг санаа зорилготой, нэгдсэл ойлголттой байцгаавал тэдний гаднаас нь ажиглан харж, үнэлэлт дүгнэлт өгч байгаа ард түмэндээ тэр хэмжээгээр үнэлэгдэж, Монгол төрийн нэр хүнд ч тогтвортой байхсан билээ. Өнөөдрийн төрийн далбааны өдөр буюу Д.Сүхбаатарын талбайд асгарсан борооны усан дунд болоод өнгөрсөн үл ойлгогдох, магадгүй олон хүнийг гайхшруулсан нэгэн тохиолын талаар өгүүлэхэд нэг иймэрхүү. Монголын төрийн гурван өндөрлөг гэдэг гаднаасаа харагдах байдал нь өөр өөр байж болох хэдий ч дотор сэтгэлдээ нэгийг л эрхэмлэж, нэгэн үзэл бодолтой байвал Монгол орны хөгжил дэвшилд тустайсан...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.11.121) 2018-07-12 21:18
      • 0
      • 0

      Зүрхэн тус газраа баруун гараа тавивах нь улс орон газар дэлхий,эгэл ардаасаа нүүр буурууахгуй гэсэн төрийн хүн,жинхэнэ Монгол эр хүний хүндэтгэл ёсолгоо гэж ойлгож болох байх.

      Хариулах

    • Зочин

      (137.108.122.89) 2018-07-12 21:10
      • 0
      • 0

      Энколд хужаа юм чинь юу гэж монгол төрийн дууллалыг дэмжих вэ дээ, манерт зориулж тусгайлан "эх орны" дууллалыг эгшиглүүлэх хэрэгтэй, хужаагмйн цус шингэн даараад цувтай бна, манай ерөнхийлөгч монгол хүн зуны цагт юу гэж цув өмсөөд байх вий дээ

      Хариулах

    • Зочин

      (124.158.107.85) 2018-07-12 12:09
      • 0
      • 1

      М.Энхболд гэдэг хужаагийн хүүхэд хоёр гараа унжуулчихсан л эргүүтээд зогсож байсан. Энэ сэтгүүлч зөв л зүйл бичсэн байна. Харин энд баахан эргүүнүүд сэтгүүлчийг буруутгах гэж оролдцээ янз нь. Эргүүнүүд минь хол очиж хуц, тэр муу М.Энхболдыгоо дагуулаад зайлцгаавал таарна шүү.

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.112) 2018-07-12 12:08
      • 1
      • 0

      Гараараа цээжээ дардаг ёс ер нь хэзээ гараад ирсэн ёс юм бэ? Лав л манай Монголын ёс биш байх шүү. Урд зүгийн ёс бишүү

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.225) 2018-07-12 11:50
      • 1
      • 0

      Зүрхэн дээрээ тавьдаг монгол ёс биш. Гаднын юмыг хуулах хэрэггүй.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.80) 2018-07-12 10:24
      • 1
      • 0

      Энэ мал сэтгүүлч юу бичиж байгаагаа мэдэж бгаа юмуу гараа хаанаа ч авсан ямар хамаа бнаа женкогийн хөлсний бичээч л биз

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.182) 2018-07-11 14:49
      • 1
      • 0

      ХА ХА сэтгүүлчийг мөн өмөөрвөө, буруу соёлгүй, мэргэжлийн ур чадваргүй сэтгүүлчийг ингэж өөгшүүлж, хорлож болохгүй, чи хар цувны ард зогсоод зургаа авахуулаад үздээ, чи харагдахгүй ш дээ хоосон өмөөрөгчөө ХА ХА, сэтгүүлчтэйгээ таарсан ,,,,,, вэ?

      Хариулах

    • Уншигч

      (124.158.107.85) 2018-07-11 13:59
      • 0
      • 2

      Харин ч энэ сэтгүүлч маш зөв зүйтэй асуудлыг тун даацтай бичиж дээ. Энэ дор хоёр юм юу юу гэнэ вэ. Өөрсдөө юу ч мэдэхгүй арчаагүй илжигнүүд байж. Тэр дээд талын зурагт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын баруун гар зүрхэн дээрээ, харин М.Энхболдынх сул унжчихссан байгааг хардаггүй эргүүнүүд үү, чааваас даа

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.182) 2018-07-11 11:08
      • 1
      • 0

      Гар нь зүрхэн дээрээ байгаа хүн энэ зурган дээр алга л байна даа, сэтгүүлчээ?

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.182) 2018-07-11 11:05
      • 1
      • 0

      Иш чааваас даа, энэ сэтгүүлч одоо юун тухай, бичих гэж зорьсон юм бол доо. Ёстой нөгөө ..... хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг юм бичсэн байх юм. ... хар цувныхаа цаана зогсоод ч гэх шиг, энэ одоо юу вэ, сэтгүүлч хүний хэллэг, монгол хэлний өгүүлбэр мөн үү энэ одоо, ийм хариуцлагагүй, арчаагүй байдлаа болиочээ. Хүнийг гүтгэж, гутаах гээд өөрийнхөө чадваргүй, сэтгэлгүй, мэдлэггүйгээ гайхуулж, өөрийгөө гутаах хэрэггүй байхаа сэтгүүлчээ. Заавал зүрхэндээ гараа авснаар хүндэтгэл болохгүй, Монголчууд угаасаа ингэж байгаагүй

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.117) 2018-07-12 23:12
      • 0
      • 0

      muuhai haragdaj baina hvndelel gej algaa

      Хариулах